
Гуандун мужийн Гуанжөү хотын Наньша дүүргийн Лунгшюэ арлын Наньша боомт дээр гадаад худалдааны хөлөг онгоцны зогсоол дээр бараа тээвэрлэж байгаа нь /04-р сарын 03-ны өдөр/
Зургийг: ВЭЙ ЖИНЬСУН /visual.people.cn/

Жянси мужийн Ганьжөү хотын Ганьшян дүүргийн байгаль орчны технологийн аж ахуйн нэгжид ажилчид ухаалаг агааржуулалтын эд ангиудыг экспортлохоор завгүй ажиллаж байгаа нь /04-р сарын 11-нд/
Зургийг: ЖҮ ХАЙФЭН /visual.people.cn/

Жэжян мужийн Хужөү хотын Дэчин эдийн засгийн хөгжлийн бүсэд байрлах технологийн компаний үйлдвэрлэлийн цехэд ажилчид Европ, Америкийн орнуудад экспортлох сүлжээний дата кабелын багцын захиалга хийж байгаа нь /04-р сарын 06-нд/
Зургийг: ШЕ ШАНГӨ /visual.people.cn/

Аньхуй мужийн Хэфэй эдийн засгийн жишээ үзүүлэлтийн паркад байрлах Шинэ эрчим хүчний технологийн ХХК нь 500MW хүчин чадалтай фотоволтайк модулийг гадаадад экспортлох зорилгоор 10 ширхэг фотоволтайк модулийн үйлдвэрлэлийн шугамыг бүрэн ажиллуулж байна.
Зургийг: РУАНЬШЕФЭН /visual.people.cn/

Жянсу мужийн Ляньюньган хотын Хайжоү дүүргийн Нинхай аж үйлдвэрийн паркад байрлах гэрэлтүүлгийн компанид ажилчид өнгөт шилэн хийцтэй гар урлалын ширээний гэрэл угсарч байна. Эдгээр бүтээгдэхүүнийг хил дамнасан цахим худалдаагаар олон улсын зах зээлд гаргаж байна. /04-р сарын 14-нд/
Зургийг: ГЭН ЮҮХЭ /visual.people.cn/

Гуанси мужийн Жуан үндэстний өөртөө засах орны Лиүжөү хотын Лөрун худалдааны тээврийн хэрэгслийн логистикийн баазад Ойрхи Дорнодын орнуудад экспортлох тээврийн хэрэгслийг галт тэрэгний чингэлэгт шилжүүлж байна. /04-р сарын 11-нд/
Зургийг: ЛИ ХАНЬЧИ /visual.people.cn/
Гаалийн Ерөнхий Газраас нийтэлсэн тоо бүртгэлээр энэ оны эхний улиралд Хятад улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 9 триллион 420 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь 7 улирал дараалан эерэг өсөлтийн байдлыг хадгалж, гадаад худалдааны "тогтвортой” байдлыг харуулсан байна.
Энэ жилийн "Засгийн газрын ажлын тайлан"-д "тогтвортой байдлыг хадгалах, чанарыг сайжруулах"-ыг импорт, экспортын хөгжлийн урьдчилсан зорилт болгож, "гадаад худалдаа гадаад хөрөнгийн тогтворт хөгжлийг дэмжинэ” гэж тодорхой нийтэлсэн байна. Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн шийдвэр, зохицуулалтын дагуу бүх орон нутаг, эл байгууллага нэгжийнхэн цар хүрээг тогтворжуулах, чанарыг сайжруулах, инновацыг ахиулахад анхаарч, гадаад эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны орон зайг өргөжүүлж, гадаад худалдааны тогтвортой байдлыг хадгалахад итгэл төгөлдөр байна.
