“Хилийн чанадын бизнесийн технологийн төслийн хамтын ажиллагааг хөгжүүлж, инновацийн үр дүнгийн хэрэгжилтийг дэмжье” сэдвийн хүрээнд болж буй Хятадын харьяатуудын аж үйлдвэр, худалдааны IV яармаг 08-р сарын 13-нд Шэньжэний хурал үзэсгэлэнгийн төвд нээгдлээ. 28 улс орон, бүс нутгийн 620 аж ахуйн нэгж үзэсгэлэн худалдаанд оролцсон бөгөөд дотоод гадаадын улс төрчид, Хятадын харьяатууд, бизнесмен, Хятады эвсэл бүлгийн удирдагчид гээд 1000 төлөөлөгч арга хэмжээнд оролцжээ.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь олон улсын онцлог шинжийг илүү харуулсан бөгөөд үзэсгэлэнгийн нийт талбай 37 мянга гаруй хавтгай дөрвөлжин км хүрч, дэлхийн 28 улс орон, бүс нутгийн 620 аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцжээ. Үзэсгэлэнт хөрөнгө оруулалтыг дэмжих, олон улсын үзэсгэлэнгийн бүс, өндөр технологийн ухаалаг үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний санхүүжилт, шинэ жижиглэн худалдаа, цахим худалдаа, онцлог бүтээгдэхүүнүүд зэрэг 6 том үзэсгэлэнгийн газар байгуулжээ.
