solongonews
Элбэг хураалт авлаа
2019-04-18 11:31
Элбэг хураалт өгсөн гүзээлзгэнэ жимс.

Хятадын Шаньши мужийн Лантянь шяний Тан-Юй суурингийн гүзээлзгэнийн аж үйлдвэрийн холбооны нарийн бичгийн дарга Чүнбө нь  2011 онд Тан-Юй сууринд багийн даргаар ирсэн юм. Нэг мэдэхэд 8 жил урсан өнгөрчээ. Чүнбө өөрийн ажил үйлсээ өөрийн гэр орон шиг хайрлан ардын амьдралд дэм тус болсоор иржээ. 2014 оны 07 дугаар сард Чүнбө “Багийн гүзээлзгэнийн парк” байгуулсан байна. Анх тус паркад 51 мү(15мү=1га)талбай газарт гүзээлзгэнэ тарьж байсан бол одоо 286 мү талбай болон томорч, 138 хүлэмжтэй болсон байна. Тэрээр хөдөлмөрийн орлого, газрын түрээсний мөнгө зэрэг аргаар уг багийн 200 гаруй ардын орлогыг нэмэгдүүлсэн юм. Одоогоор ядуурлаас ангижруулах хүлэмж бүтээн байгуулсан ба амьдрал ядуу буурай 42 өрх айл нэг жилд тус бүр 10 мянган юанийн орлого олгожээ. Чүнбө 2019 оны эцэс гэхэд амьдрал ядуу буурай 100 өрхийг ядуурлаас гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл