Энэ сарын 18-нд Хятадын Үндэсний статистикийн газрын нийтэлсэн 70 том, дунд хотын орон сууцны үнийн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 8 дугаар сард, 1-р зэрэглэлийн болон халуун цэгийн 2-р зэрэглэлийн 15 хотын шинээр байгуулсан орон сууцны үнэ өнгөрсөн сараас буурсан буюу ижил түвшинд байж, ноднин жилийн мөн үетэй харьцуулбал өсөлтийн хэмжээ нь буурсан юм. Сүүлийн үед Хятадын олон нутаг орон сууцны үнийг хязгаарлах бодлого хэрэгжүүлсний улмаас Хятадын орон сууцны зах зээл тогтвортой хөгжих хандлагыг баталгаажуулж байна гэж тус салбарын зүтгэлтнүүд үзэж байна.
Тоо бүртгэлээс үзвэл, 8-р сард 1-р зэрэглэлийн болон халуун цэгийн 2-р зэрэглэлийн 15 хотоос Бээжин, Шанхай, Шямэнь зэрэг 3 хотны шинэ орон сууцны үнэ өмнөх сарынхтай ижил түвшинд байсныг эс тооцвол бусад 12 хотын шинээр барьсан орон сууцны үнэ бүгд буурчээ. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал шинэ орон сууцны үнийн өсөлтийн хэмжээ бүгд буурч буй бөгөөд буурах хэмжээ нь 1.3 - 6.6 нэгжийн хооронд байна. Шанхай хотын үл хөдлөх хөрөнгийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал Яан Хуншүй энэ талаар хэлэхдээ,
"Гол нь үнийг тогтоон барих бодлогоос болсон юм. Өнгөрсөн жилээс эхлээд 1-р зэрэглэлийн болон халуун цэгийн 2-р зэрэглэлийн хотод холбогдох бодлогыг хэрэгжүүлсэн бөгөөд энэ оны 3-р сарын 17-нд Бээжин хотод хатуу бодлого хэрэгжүүлж, Гуанжөү хотод бүр чангарчээ. Өнгөрсөн жилийн 3-р сарын 25-наас Шанхай, Шэньжэньд орон сууцны үнийн бодлого хэрэгжүүлснээс энэ оны 3-р сард Бээжин, Гуанжөү хотод дахин хатуу бодлого хэрэгжүүлэх хүртэл 1-р зэрэглэлийн хотод хэрэгжүүлж буй бодлого хамгийн хатуу байлаа. Өдгөө, эдгээр бодлого илэрхий үр дүнд хүрч, 8-р сарын бүртгэлээр, 1-р зэрэглэлийн 4 хотын орон сууцны үнийн өсөлт зогссон байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 1-р зэрэглэлийн хотын орон сууцны үнэ хэт өсөж, дахин өсөх боломжгүй болж байна. "
Албаны талаас нийтэлсэн 70 хотын орон сууцны үнийн үзүүлэлтээр, 8-р сард Хятадын 46 хотын орон сууцны үнэ өнгөрсөн сарынхаас өсөж, өсөж буй байдал нь буурч буй байдлаас давамгайлж байна. Үнийн бодлого хэрэгжүүлээгүй 3, 4-р зэрэглэлийн хотын хувьд зэх зээлийн хангалт хэрэгцээ тогтвортой, идэвхтэй хөгжиж байна.
Үл хөдлөх хөрөнгийн хяналтын “урьд байгаагүй хатуу” бодлого үр дүнгээ өгч байгаа. Мөн энэ 8-р сард Хятадын маш олон газарт Хятадын үл хөдлөх хөрөнгийн түүхэн дэх түрээсний бодлого нийтэлжээ. Гуанжөү, Чэньдү, Женжөү, Бээжин, Наньжин зэрэг газрууд үл хөдлөх хөрөнгийн түрээсийн шинэ бодлого хэрэгжүүлж, “Түрээслэх, худалдан авах адилхан эрхтэй байх” шинэ чиглэлийг бий болгожээ. Түрээсийн эдгээр шинэ бодлого үл хөдлөх хөрөнгийн түрээсийн зах зээлийг идэвхжүүлж, түрээслэгчид илүү эрх өгснөөр түрээслэх, худалдаж авахыг хамтад нь холбогдуулсан шинэ механизм байгуулж эхэлжээ. Хятадын Үндэсний Статистикийн Газрын хэвлэлийн төлөөлөгч Лю Айхуа Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрүүл, тогтвортой хөгжлийн талаар хэлэхдээ:
Хангамжийн талаас авч үзвэл, сүүлийн үед холбогдох байгууллагын гаргасан түрээсийн орон сууцны хороолол байгуулах зэрэг бодлого нь үл хөдлөх хөрөнгийн хэрэгцээ, хангамжийг нэмэгдүүлэх болно. Тиймээс орон нутгийн захиргаа, холбогдох салбарын эдгээр арга хэмжээ нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрүүл, тогтвортой хөгжлийн баталгаа болж байгаа юм гэжээ.
9,10-р сар бол Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хамгийн идэвхтэй үе бөгөөд тэр үеэр Бээжин, Шанхай зэрэг том хотод үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт удааширч, харин дунд жижиг хотуудад түргэсэх ба орон сууцын үнэ үргэлжлэн өсөх магадлалтай байдаг юм.
