solongonews
70 настай өвөөгийн шинэ санаа
2016-04-08 16:28
30 давхраас нэг давхар хүртэл 90 секунд зарцуулна.

26 давхраас 1 давхар хүртэл гулсуураар гулсаж буувал ямар байх бол? 70 настай Жүө Маорүн гуай 26 давхарт амьдардаг.

Шанхай хотын Чан Нин дүүргийн нэгэн хорооллын байранд аюулгүйн гулсуур байдаг бөгөөд галын аюул болон газар хөдлөлт мэтийн аюулаас ард иргэд түргэн гарахад зориулсан байна.

“Аюулгүйн гулсуур” нь галын гарцын дагуу бүтээсэн бөгөөд 50 см өргөн юм байна. Муруй ховил, шулуун ховил гэсэн хоёр хэсгээс бүрдсэн гулсуурыг хэрэглэхгүй үедээ хана дагуу түшүүлэн тавьж болох учир галын гарцын хэвийн ашиглалтад нөлөөлөхгүй.

- Энэ товчлуурыг дарахад бүх муруй ховил нь автоматаар шулуун ховилтой нийлж гулсуур болдог. Одоогоор 3-5 секундэд нэг давхар доошлохоор зохиосон. Хэрвээ 3 секундэд нэг давхар доошлох боломжтой бол 30 давхраас нэг давхар хүртэл 90 секунд зарцуулна гэж “Аюулгүйн гулсуур”-ыг зохион бүтээсэн 70 настай Жүө Маорүн гуай танилцууллаа.

Гулсуураар буухад та зөвхөн хөлөө жийж, хоёр гараа солбиж цээжин дээрээ тавин таваараа гулсуур дээр суух буюу хэвтэхэд болно. Гулгах явцад муруй ховилоор өнгөрөх хурдыг бууруулахаар зохицуулсан тул хэт түргэн хурдаас муруй ховилд орж ирэхэд гулсуураас гулгаж газар унах боломжгүй аж. Жүө Маорүн гуай Хятад улсын патентын эрхийг авсан бөгөөд Америк, Япон, Бразил, Орос, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг улсын тусгай зөвшөөрөлтэй болсон байна.

Зөвхөн нэг давхарт “Аюулгүйн гулсуур”-ыг хийхэд 40 мянган юань зарцуулдаг бол 30 давхрын нийт зардал нь 120 мянга орчим юань болно. Хэдэн сая ам.долларын аюулгүйн тасалгаа зэрэг тоног төхөөрөмжийг бодвол харьцангуй давуу талтай байгаа нь тодорхой юм. Тулгарч буй хамгийн бэрхшээлтэй асуудал нь аюулгүйн гулсуур Хятад улсын чанарын баталгааны газрын зөвшөөрлийг авах явдал болно. Аюулгүйн гулсуур нь шинэ санаа учир улсын тогтоосон стандартгүй, баталгаажуулалтгүйн улмаас бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж болохгүй байгаа билээ.

- Миний хүсэл мөрөөдөл тун удахгүй холбогдох салбаруудын туслалцаа дэмжлэгээр биелнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад улсын хэмжээнд шинэ санааг дэмжин хөгжүүлэх таатай орчин байгаа болохоор миний гулсуур ч олон хүнд танигдах болно гэдэгт бат итгэлтэй байна гэж Жүө Маорүн гуай ярив. 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл