solongonews
Сайн байцгаана уу? бүсгүйчүүдээ
2015-12-28 18:21
Сэтгэл хөдлөөд өөрийн амьдралын тухай бичихээр шийдлээ. Амьдралд жаргал, зовлон ээлжилдэг гэж үнэн шүү.
За ингээд өөрийн өнгөрсөн амьдралын тухай өгүүлье.
 
Одоогоос 17 жилийн өмнө хөдөө арван жилдээ анхны хайртайгаа учирсан. Гэхдээ би л зөвхөн түүнийг нууцхан хайрладаг байснаа нуух юун. Тэр сумандаа нэр хүндтэй айлын хүү бас урлаг, спортын төрөлд амжилт гаргадаг, од хөвгүүн. Сумын нас ойролцоо охид бүгд дурласан гэж хэлж болно. 
 
За аравдугаар ангийн төгсөлт болж, би МУИС-ийн банкны ангид суралцаж, эхний жил дасан зохицож чадахгүй, хотын хүүхдүүдтэй нөхөрлөдөггүй, Эрдэнэтийн охинтой найзаллаа. Харин хайртай залуу минь Эрдэнэтийн ТИС-д сурахаар явсан юм.
 
Тэгээд 2-р курсдээ би ч хотод дасаад, ангийнхантайгаа тэр энэ гэхгүй сайхан нөхөрлөсөн. Би хөдөөний даруу охин биш арай өөр хувцасладаг, үс, нүүр будалт гээд л бүх зүйл өөрчлөгдөөд ирдэг юм байна лээ. 
 
3-р курст арван жилийнхэн уулзалдаж, нууцхан хайрын эзэн болсон залуутайгаа уулзлаа. Намайг өөрчлөгдсөнийг гайхаж, ичих зовох зүйлгүй яриа өрнүүлж, инээлдэж сайхан байлаа. Тэр мөчөөс хойш үе үе уулзалдах болсоон.
 
Хайртай залуу минь болохоор би уулзъя гэх болгонд нь зөвшөөрч, зүрх сэтгэл догдолж, уулздаг байв. Тэр үед л дотно харилцаанд орж, хайртай залуугийнхаа хүүхдийг тээв. Гэтэл нөгөө залуу минь аль хэдийн Эрдэнэтэд эхнэр хүүхэдтэй болсон байсаан.
 
Би хүүхдээ төрүүлж, аав ээжийнхээ буянаар хүүгээ өсгүүлээд, сургуулиа төгссөн. Хүүгийн минь эцэг эхнэр, хүүхэд дээрээ очсон, гэхдээ байнга холбоо барьж, эхнэр нь хардаж над руу утасдаад, тэр үед сэтгэл санааны гүн дарамттай байсан шүү. Ингээд бидний харилцаа дууссан.
 
7 жилийн өмнө нутагтаа амралтаараа амарч байхдаа арван жилийн доод ангийн залуутайгаа таарч, уулзалдаад, түүнээс хойш хайр дурлал дүрэлзэн асч, бид 2 суугаад, сайхан амьдарч байна даа.
 
Хүүд маань ч маш сайн аав, мөн бид хөөрхөн хүүхэдтэй болсон. Анхны хайрын эзэн минь харин эхнэр хүүхдээсээ салаад, хөгшин хүүхэнтэй нийлсэн сураг дуулдсан шүү.
 
Дахиад хэлэхэд зовлон, жаргал ээлжилдэг юм шүү. Жаргалын өмнө хэсэгхэн зовлон тохиолдож байна гэж хандан, шантрахгүй, эрч хүчтэй байж зовлонг даван туулаарай.
Авах, гээхийн ухаанаар хандан, хүлээн авч уншаарай.
Монголжингоогийн бүсгүйчүүд минь
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл