Амьдралын түвшин сайжрахыг дагалдан хүмүүсийн ихэнх нь цэвэршүүлсэн усаар түгээгүүрийн усыг сольж амьдралдаа хэрэглэх болсон юм.
Түгээгүүрийн усанд их хэмжээний хорт бодис агуулагдаж байдаг учир бид усыг заавал гүйцэд буцалгах хэрэгтэй, үгүй бол амиа хорлож буйтай адил юм. Доор ууж болохгүй хэдэн төрлийн усыг танилцуулж байна.

Ямар усыг ууж болохгүй вэ?
1. Гүйцэд буцлаагүй ус- Давсагны хорт хавдар, бүдүүн гэдэсний үрэвсэл
Мэргэжилтнүүд онцлохдоо гүйцэд буцлаагүй ус уух нь давсагны хорт хавдар, бүдүүн гэдэсний үрэвсэл үүсгэх боломжийг 21-38 хувиар нэмэгдүүлнэ. Усны температур 100 ℃ хүрдэг бол, хорт бодис нь ууршаад маш ихээр багасаж, үргэлжлүүлэн 3 минут буцалгавал ундны аюулгүй байдлыг хангана.
2. Удаан хугацаанд буцалгасан ус- Суулгалт, гэдэс дүүрэх, ухаан алдах
Зуухан дээр нэг шөнө буюу удаан хугацаатай буцалгасан ус, цахилгаан ус халаагчаар олон дахин буцалгасан ус зэрэг нь хүнд металл, кальци, магни гэх мэт нитрит түвшин өндөр агуулж байдаг учир ийм усыг удаан хугацаатай уух нь хүний ходоод гэдэсний үйл ажиллагаанд саад учруулж, суулгалт, гэдэс дүүрэх, хүчилтөрөгч дутах зэрэг түр зуурын үзэгдэл бий болж, бүр хүнд тохиолдол нь ухаан алдах, тэр ч байтугай амиа алдах аюултай билээ.
3. Удаан хугацаагаар хадгалсан ус- Улаан хоолойн хавдар, ходоодны хавдар
Үүнийг бас “Үхмэл ус” гэж хэлдэг. Тухайлбал, удаан хугацаагаар хадгалж буй тогтмол усыг хэлнэ. Ийм усыг урт хугацаатай уух нь насанд хүрээгүй хүүхдийн эсийн бодисын солилцоог удаашруулж, бие бялдрын хөгжилд муу үр нөлөө үзүүлж, хөгшрөлтийг хурдасгана. Улаан хоолойн хавдар, ходоодны хавдар нэмэгдсэн тохиолдол нь урт хугацаагаар “Үхмэл ус” уусантай холбоотой юм. Энэхүү “Үхмэл ус”-ны хадгалах хугацаа нэмэгдэхийн хэрээр хорт бодис нь даган нэмэгддэг.

Бид хэрхэн нянгаас урьдчилан сэргийлэх вэ?
Хэвийн нөхцөлд нянгийн үржилд тэжээллэг, чийг, температур гурван зайлшгүй нөхцөл хэрэгтэй байдаг. Ялангуяа их хэмжээний үржил нь усны температур 10-аас дээш градус хүрэх шаардлагатай учир зуны аагим халуун цаг агаар нь нянгийн үржилд илүү сайн орчинг бий болгодог. Нянгийн эсрэг дараах гурван зөвлөгөөг танилцуулж байна.
1. Савласан ундааны тагийг онгойлгосны дараа богино хугацаанд ууж дуусгах.
2. Хэрэв та том савтайг худалдаж авсан бол түүнийгээ аяганд хийж уух нь хамгийн сайн арга юм.
3. Хэрэв та ундаагаа заавал биедээ авч явах хэрэгтэй бол Mineral агуулсан ундаа нь хамгийн сайн сонголт юм. Учир нь урт хугацаанд аялахад эрчим хүч маш их хэрэглэдэг. Хүний биеийн чихэр, давс, бусад Mineral нь хөлсөөр дамжин гадагшилдаг. Энэ үед Mineral агуулсан ундаа нь хамгийн сайн сонголт болох нь зайлшгүй юм.
