solongonews
Хөххот “5.8 дэлхийн улаан загалмайн өдөр”-ийг тэмдэглэлээ
2019-05-09 10:34
Хөххот “5.8 дэлхийн улаан загалмайн өдөр”-ийг тэмдэглэлээ.

Хөххот нь “5.8 дэлхийн улаан загалмайн өдөр” -ийг тохиолдуулан онцгой байдлаас авран туслах сургалт хийжээ.

Энэ жилийн Дэлхийн улаан загалмайн өдрийн үйл ажиллагаа нь “Хайр халамж дэргэд чинь, халуун тусламж хоргонд чинь” хэмээх гол сэдвийн тойронд зохиогдлоо. Хөх хотын улаан загалмайн нийгэмлэг нь 05 дугаар сарын 06-ны өдрөөс 12-ны өдрийг  “Улаан загалмайн түгээмэл хайрын долоо хоног” хэмээн тогтоосон байна. Хөххот нь “Түгээмэл хайраа нэг өдөр хандивлая” үйл ажиллагааг 2006 оноос эхлэн зохион байгуулаад нийт 150 сая юанийн тусламжийн мөнгө цуглуулжээ.

Улаан загалмайн түгээмэл хайрын долоо хоногийн хугацаанд Хөххотын улаан загалмайн нийгэмлэг нь хотын иргэдэд улаан загалмайн үйл ажиллагааны мэдлэг, “БНХАУ-ын улаан загалмайн нийгэмлэгийн хууль”-ийг сурталчилж, онцгой байдалд аврах сургалт зэрэг цуврал сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл