solongonews
Сар шинийн чимэглэл ертөнцийг өнгөлнө
2023-03-20 09:37
Сар шинийн чимэглэл ертөнцийг өнгөлнө

 

        Шинэ жилийн уран зургууд гал улаан чимэглэлийн тавиур дээр угсрагдаж, хүүхдүүд зургуудыг сонирхон өмнө нь гэрэл зургаа авч дурсгал үлдээнэ. Цагаан сар шинэ жилийн баяр баясгалантай гэрэл зургууд нүд булаан ертөнц дэлхийг чимнэ. Цагаан сарын шинийн нэгний өдөр Бээжин хотын Чяньмений гудамж дэлгүүрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. "Шинэ жилийн уран зураг сонирхон шинэ жилээ тэмдэглэх"-2023 оны бидний сайн сайхан чинээлэг амьдрал уран бүтээлийн үзэсгэлэн тэнд зохион байгуулагдаж билээ. Үзэсгэлэнд цаг улирлын нарны дэс дарааллаар сэжүүр болгон "Урьхан хавар урин дулаан", "Номин ногоон зун", "Алтан шаргал намар", "Мөнгөн цагаан өвөл" гэсэн дөрвөн үндсэн хэсгээр дамжуулан 300 гаруй шинэ жилийн уран зургуудыг танилцуулав. Эдгээрээс 200 зургийг оффлайнаар үзүүлжээ. Эдгээр хурц, тод, эрч хүчтэй шинэ жилийн зургууд нутаг орны өөрчлөлт шинэчлэлт, ургац хураалтын баяр баясгалан, чинээлэг амьдралын аз жаргалтай байдлыг дүрсэлсэн шинэ жилийн сайн сайхан хүсэл эрмэлзлэлийг илгээж, Хятадын уламжлалт соёлын хөгжин бадарсан цаг үеийн сэтгэл татам байдлыг тодотгож байлаа.

Чунчингийн 18 шатны уламжлалт хэв маягтай бүсэд гудамжны дагуу 200 гаруй Цагаан сар шинэ жилийн сэдэвт уран зургуудыг шатны үзэмжийн дагуу зохиомжлон байрлуулсан байна. Тухайлбал, хот, хөдөөгийн нэгдсэн хөгжлийн шинэ дүр төрхийг харуулсан шинэ жилийн зургууд, Баюй соёлын шилдэг уламжлалт соёл, мөн арван хоёр жилийн туулайн элементүүдийг агуулсан бүтээлч зурагт хуудас, уран зураг, бар зураг зэрэг үзэж харах юм их олон байлаа. "Шинэ амьдрал, шинэ загвар, шинэ жилийн зураг" үзэсгэлэн үргэлжилж байна. Чунчин хотод дэлгэгдэж буй бидний сайн сайхан  чинээлэг амьдралын урлагийн бүтээлүүдийн үзэсгэлэн нь хот, хөдөөгийн нэгдсэн хөгжлийн шинэ дүр төрхийг тусгах, шинэ эрин үед соёл иргэншлийн практикийн шинэ ололт амжилтыг харуулах, Чунчингийн орон нутгийн шинж чанартай шилдэг уламжлалт соёлыг өвлүүлэн харуулах сэдвүүдэд анхаарлаа хандуулсан юм. Эдгээр бүтээлчдийн дотор ардын уран зураач, нэртэй зураач, загвар зохион бүтээгчид байх төдийгүй, биет бус соёлын өв залгамжлагчид, утга зохиол, урлагт хайртай хүмүүс багтсан байна. Тэд зургийг шинэ өвөрмөц харагдуулахын тулд бусад уран зургуудын илэрхийлэх аргыг зоригтойгоор зээлж  урлан зуржээ.

Оффлайн шинэ жилийн зургийн бүлгийн үзэсгэлэнгээс гадна, мөн Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны Үндэсний олон нийтийн соёл хөгжлийн төвөөс "Шинэ жилийн уран зураг сонирхон шинэ жилээ тэмдэглэх" онлайн үүлэн зургийн үзэсгэлэн гаргалаа. Энэхүү үзэсгэлэн нь өнгөт баялаг дизайн загвараар дамжуулан Цагаан сарын баярын соёлын зоог- "Шинэ жилийн уран зураг сонирхох" гэсэн сүрлэг сайхан найрыг хүмүүст үзүүлж, зураг, бичвэр бүхий шилдэг бүтээлүүдийн онцлог, онцлох зүйлсийг танилцуулсан байна;  “Шинэ жилийн уран зургуудыг ярьж өгөхүй"- ардын урлагийн шүүмжлэгч, бүтээгчдийг урьж богино хэмжээний видео бичлэгээр дамжуулан шинэ жилийн уран зургуудын ард байгаа тод томруун түүхүүдийг ярьсан юм; "Шинэ жилийн уран зураг зурахуй"- Шинэ жилийн зургийн мэдлэг олгох, бие биедээ заах, урлагийг олон нийтэд таниулах тухай видео хичээл нээв; Бүтээгчид, барилгачид, үзэгчдийн мөрийг даган "Шинэ жилийн зураг хайхуй" шинэ жилийн зургийн соёлын мөрийг дэлгэсэн байна; "Шинэ жилийн зургаар хөөрөлдөхүй" буланд олон төрлийн интерактив сэдэв хариулах үйл ажиллагааг нээжээ.

Шинэ жилийн уран зургууд гудамж талбайг чимэглэж, Цагаан сарын баярын ертөнц дэлхийг чимж, мянга мянган айл өрхөд аз жаргал, амар амгаланг хурайлан бэлгэднэ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : СЛМ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл