solongonews
Хятад улсын номын сан 110 жилийн ойгоо тэмдэглэнэ
2019-09-02 10:26
2019 оны 09-р сарын 09-ний өдөр улсын номын сан 110 жилийн ойн баяраа угтана.

     Арга хэмжээний үеэр улсын номын сан “Хятадын уламжлалт соёлын судар бичгийг хамгаалан уламжлах үзэсгэлэн” ба “Номын сан - Цаг эринтэй зэргээр урагшлах” олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон арга хэмжээ зохион байгуулан улсын номын сангийн нийгмийн хөгжил дэх чухал үйлдлийг нэн сайн дэлгэн үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Үүнд “Хятадын уламжлалт соёлын судар бичгийг хамгаалан уламжлах үзэсгэлэн”-г соёл жуулчлалын яам, Улсын дурсгалт зүйлсийн товчооноос зохион байгуулж, 09-р сарын 07-ны өдөр нээлтээ хийхээр болсон байна. Улс даяар 20 гаруй мужийн судар хадгалах 40 гаруй албан байгууллага,  хүний хадгалсан 30 гаруй хувь  300 гаруй ховор чухал судар бичгийг дэлгэн үзүүлж, шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших судар бичгийн үзэсгэлэнгийн тоогоор хамгийн олон, хамгийн өргөн хүрээтэй, хамгийн өндөр зэрэглэлийн үзэсгэлэн болохоор байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл