Шинэ оны шинэлэг концерт бэлэн боллоо
2020-12-28 08:57
Шинэ оны шинэлэг концерт бэлэн боллоо.
2021 оны шинэ онд зориулан Хятадын Төв радио телевиз “2021 оны шинэ оны хөгжмийн концерт-Их булангийн бүсээр аялахуй” нэвтрүүлэг бэлдлээ.
Концертыг ХТРТ, Гуандүн мужийн захиргаа, Хонконгийн онцгой засаг захиргааны бүсийн захиргаа, Макаогийн онцгой засаг захиргааны бүсийн захиргаа хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Гуандүн, Хонконг, Макаогийн их булангийн бүсийг уялдаатай бүтээн байгуулж хөгжүүлж байгаа байдлыг харуулах зорилготой юм.
Концертод олон уран бүтээлчид, зочид төлөөлөгчид оролцох бөгөөд 1400 гаруй дроны бүтээсэн дэлгэц, төгөлдөр хуур тоглогч робот зэргийн дэвшилтэт технологийг ашиглах нь онцлог юм.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх
