
"2016 Хятадын интернэт сүлжээний хурал" Бээжинд нээлтээ хийсэн байна. Тус хурал нь "Интернэтийн эдийн засгийг хөгжүүлж, интернэтийн хүчирхэг орон байгуулна" уриан дор болж байна. Гурван хоног үргэлжлэх хурлын хугацаанд, хуралд оролцогсод Хятадын интернэт сүлжээний салбарын шат үеийн чанартай хөгжлийн үр дүн, ирээдүйн чиглэлээр судлан ярилцах юм. Үүнд Big Data, үүлэн тооцоолол зэрэг мэдээллийн шинэ эриний технологи интернэт сүлжээний салбарт алс хэтийн, гүн гүнзгий нөлөөлсөн нь хуралд оролцогсдын анхаарлыг татаж, Big Data-гийн хөгжлийг урагшлуулах нь улс орны хөгжилд стратегийн чанартай боломж нээсэн байна.
1994 онд Хятад улс албан ёсоор олон улсын интернэт сүлжээтэй холбогдсон юм. Хятад дахь 20 гаруй жилийн хөгжлийг туулж, интернэт сүлжээ Хятадын нийгмийн амьдрал, эдийн засгийн хөгжилд үзүүлсэн нөлөөний хувьд, анх төсөөлж байснаас хол давсан байна. Мэдээллийн шинэ эриний технологи, эдийн засаг нийгмийн олон салбарын гүнзгий уялдаа холбооны талаар Big Data-г огцом нэмэгдүүлсэн байна.

Одоо мэдээлэлжүүлэлт нь үр ашгийг дээшлүүлэх багаж хэрэгсэл байснаа нийгмийн хөгжлийн үндэс суурь, гол тулгуур болж өөрчлөгдөв. Үүлэн тооцоолол, Big Data, хөдөлгөөнт интернэт зэрэг мэдээллийн шинэ технологи урьдын энэ талын саадыг даван туулж, интернэт+эм эмнэлэг, өндөр настны асрамж зэрэг шинэ хэлбэрийн салбар, бизнесийн шинэчлэлийн загвар болон бүрэлдэж, уламжлалт салбар ч гэсэн мэдээллийн санг улам их шаардах болов.
2016 оны эхээр интернэт сүлжээний гурван аж ахуйн нэгж хамтран нэгдэх замаар байгуулагдсан найрсаг холбоо+компани бол даруй гуравдагч талаас орон зайн хязгааргүйгээр мэдээллийн бүх үйлчилгээ хангах компани юм. Тэд хэрэглэгчид мэдээллийн бүхэл цогцын үйлчилгээ үзүүлэхээр хичээн зүтгэж байна. Уг компанийн үйл ажиллагааны тэргүүний ажилтан Е Чянь Интернэт сүлжээний энэ удаагийн хуралд танилцуулахдаа, өөрөө бие даан хөгжүүлсэн орон зайн хязгааргүй мэдээллийн индэрт түшиглэж, манай компани уламжлалт ном сонины худалдаанд шинэ боломж авчирсан юм гэжээ.
"Шинээр байгуулсан сонины мухлагт манай нэг бүтээгдэхүүнийг ашиглаж байна. Тухайлбал хүмүүс сонины мухлагаар дайран өнгөрөхөд бид тухайн хэрэглэгчийн тухай мэдээллийг бүрдүүлж, дахин интернэтийн өгөгдлийн сандаа цуглуулан судалгаа хийсний дараа, өөр өөр хүмүүст зориулсан банк санхүүгийн реклам хийдэг. Энэ аргаа өмнө нь интернэт дээр ашиглаж байсан бол одоо бодит ахуйд ч ашиглаж эхэлсэн" гэжээ.
Е Чяний үзэж байгаагаар, "интернэт +" стратегийг хүч тавин хөгжүүлж буй нөхцөл уламжлалт ажил төрлийн салбар, Big Data хоорондын хэлхээ холбоо нягт болж байгаа нь ч Big Data-гийн салбарт хөгжлийн маш томоохон боломжийг авчирсан байна: "Одоогийн байдлаар "интернэт +" нь хэрэг дээрээ том хандлага болж, интернэтийн салбар нь Big Data-гийн уугуул оршин суугч гэж хэлж болно. Хүмүүсийн Big Data-гийн тухай ойлголт, түүнийг ашиглах нь нэлээд гүнзгий болж байна. Үнэндээ зарим ажил төрлийн салбар өмнө нь интернеттэй нэг их харьцаа холбоогүй, Big Data-гийн сайн ашиглахгүй байсан. Гэвч энэ нь тэдэнд боломж олгож байна. Ирээдүйд эдгээр ажил төрлийн салбар, интернэт хамтарсан нөхцөлд ажил төрлийн салбаруудын хөгжилд ихээхэн түлхэц өгч, өсөлтийг эрчтэй ахиулах болно" гэжээ.
2016 оны Хятадын интернэт сүлжээний хурлыг зохион явуулагч тал Хятадын интернэт сүлжээний нийгэмлэгийн хангасан тайланд, Хятадын Big Data мэдээллийн орчин 2015 онд хурдтай хөгжиж, тоо сэлт цуглуулах, хадгалах, удирдах, дүн шинжилгээ хийх, нээж хөгжүүлэх, дэлгэн үзүүлэх зэрэг өөр өөр чадавхын хүрээнд, улам өөр үүрэг гүйцэтгэж, мэдээллийн үйлдвэрлэгч, мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч, гуравдагч талын зах зээл, тэрчлэн Big Data-гийн төслийг хангагчаас хэрэглэгчдэд хүртэл Big Data-гийн орчинг улам сайжруулж, агуулгыг цаашид баяжуулсан байна.
Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны орлогч сайд Цэнь Жаошүн хэлэхдээ, Хятадын эдийн засаг шинэ төлөв байдалд орохын хирээр, Big Data мэдээллийн тогтвортой өсөлт, өөрчлөлтийн ахиц, бүтцийн зохицуулалт, иргэдэд хөнгөлөлт үзүүлэх зэрэг чадавх нь улам чухал үүрэг гүйцэтгэж, Big Data-гийн хөгжлийг ахиулах төдийгүй улс орны хөгжилд стратегийн чанартай боломжийг авчрах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Big Data мэдээллийн олон нийтийн удирдлага, зам тээвэр, жижиглэн худалдаа, эрүүл мэнд эм эмнэлгийн салбарт үзүүлэх өргөн хэрэглээ нь засгийн газрын эрх үүргийн чадавхыг дээшлүүлж, нөөцийн хуваарилалтыг ахиулан, эдийн засгийн өөрчлөлт шат ахихад чухал нөлөө үзүүлсэн байна. Эдийн засгийн шинэ төлөв байдалд зохицон, мэдээллийн технологи, үйлдвэрлэлийн технологийн уялдаа холбоог ахиулж, үйлдвэрлэлийн салбарын дээд зиндааны, ухаалаг, ногоон, үйлчилгээний чиглэл рүү хөгжихийг ахиулж, Big Data, үүлэн тооцоолол зэрэг шинэ эрин үеийн мэдээллийн технологийн эдийн засаг, нийгмийн олон салбарт үзүүлэх хэрэглээг түргэтгэн, ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулах хөгжлийг биелүүлэх ёстой гэжээ.
