solongonews
Банк санхүүгийн салбарын гадаадад нээлттэй байх арга хэмжээ бодит ахиц гаргалаа
2018-05-04 16:42
Өнгөрөгч сарын Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад, Хятад улс банк санхүүгийн салбарын гадаадад нээлттэй байх эрч хүчээ эрчимжүүлж, олон арга хэмжээ боловсруулсан бөгөөд энэ онд багтаан хэрэгжүүлэх цагийн хувиар гаргасан юм.

Эдгээр арга хэмжээ бодит ахиц гаргах шатандаа орж, Швейцарийн банк  зэрэг гадаадын компаниуд нэн даруй тусган авч, өргөдлөө өгсөн байна.    

Өнгөрөгч  сарын Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад, Хятад улс банк санхүүгийн салбараа  гадаадад улам нээлттэй болгох маш чухал арга хэмжээнүүдийг зарласан бөгөөд үүнд, банк болон банк санхүүгийн компаниудад гадаад хөрөнгийн хувьцаа эзэмших  хязгаарыг хүчингүй болгон, үнэт цаасны компани, сан, фьючерс компани, амь насны  даатгалын компанийн гадаадын хөрөнгийн эзэмших хувьцааны дээд хязгаарыг 51 хувьд  хүргэх, улмаар 3 жилийн дараа дахин хязгаар тавихгүй байх зэрэг багтаж байна.  

04-р сарын  28-нд Үнэт цаасны хяналтын хороо "Гадаадын бизнесменүүд үнэт цаасны компанид  хөрөнгө оруулах тухай удирдөах зөвлөмж" нийтэлсэн юм. Гадаадын хөрөнгө  оруулагчдын эзэмших хувьцааны хамгийн дээд хэмжээг 51 хувьд хүргэсэн бөгөөд  зарласан өдөр нь хүчин төгөлдөр болгосноор өргөдөл хүлээн авч эхэлсэн байна. 05-р сарын 01-ний амралтын дараах ажлын анхны өдөр буюу 05-р сарын 02-нд Үнэт цаасны  хяналтын хороо мэдээ нийтэлж, Швейцарийн банкны үнэт цаасны хувьцаа эзэмшигчдээс  өөрчлөлт оруулах өргөдлийг албан ёсоор хүлээн авч, бодитоор хянан зөвшөөрөх  шатанд оржээ. Ийнхүү Швейцарийн банкны эзэмших хувьцааны хэмжээ 24.99 хувиас 51  хувьд хүрэхээр болжээ. 

Швейцарийн  банкны группийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: Хятад улс бол Швейцарийн банкны  чухал зах зээл бөгөөд Хятадын банк санхүүгийн зах зээл улам нээлттэй болох нь  бидний өмнө нээгдэж буй томоохон боломж юм гэжээ. Харин үнэт цаасны "Жаошан" компанийн макро эдийн засгийн ахлах шинжээч Ше Яшуаний үзэж байгаагаар, Хятад  улс банк санхүүгийн салбараа улам нээлттэй болгох арга хэмжээг түргэн шуурхай  хэрэгжүүлж байгаа нь Хятад улс энэ талаар чин үнэнч байр суурьтай байгааг  харууллаа гэжээ.

"Холбогдох арга хэмжээнүүдийг ийм түргэн хэрэгжүүлж байгаа нь  нэг талаар Хятадын үнэт цаасны компанийн хувьцааг гадаадын хувьцаа эзэмшигчид  эзэмшихийг зөвшөөрч, үнэт цаасны салбарыг нээлттэй хөгжүүлэх гэсэн Хятад улсын  байр суурийг тодорхойллоо. Нөгөө талаар олон улсын хөрөнгө, гадаадын хөрөнгө  Хятадын капитал зах зээл, үнэт цаасны зах зээлийг ихэд сонирхож байгааг харуулж  байна” гэжээ.

Ше Яшуань  хэлэхдээ: Үнэт цаасны салбарыг улам нээлттэй болгох нь мөн Хятад улсын тус салбарын хөгжлийн хэрэгцээ шаардлагатай холбоотой юм гэжээ.

"Гадаадын хөрөнгө, үнэт цаасны зах зээлд орохыг зөвшөөрсний  улмаас өрсөлдөөн ширүүсэхийн зэрэгцээ мөн зах зээлийг улам тэлж өргөжүүлэх  болно. Энэ нь өнөөгийн дотоодын зах зээлийн оролцогчдын хувьд асар их боломж  нээх юм" гэжээ. 

Үүнээс  гадна өнгөрсөн сараас эхлэн, энэ онд багтааж хэрэгжүүлэх Хятадын банк санхүүгийн  гадаадад нээлттэй байлгах цуврал арга хэмжээнд: Банк болон банк санхүүгийн  хөрөнгийг удирдах байгууллагын гадаад валютын харьцаанд тавьсан хязгаарлалтыг цуцалж, даатгалын салбарыг нээлттэй байлгах үйл явцыг түргэтгэн, итгэмж, банк  санхүүгийн түрээс, хэрэглээний банк санхүү зэрэг ажил төрөлд гадаадын хөрөнгийг  оруулах зэрэг багтсан юм. Эдгээр арга хэмжээг гадаадын хөрөнгө оруулалттай  компани маш түргэн тусган авч, ажил хэрэг болгож байна. 

05-р сарын 02-нд Хятадын Ардын банкны нийтэлсэн мэдээгээр, Английн хөрөнгө оруулалттай  "World first" компанийн  төлбөр тооцооны ажил төрлийн зөвшөөрөл хүссэн албан  ёсны баримт бичгийг хүлээж авлаа. Энэ бол Хятадын төлбөр тооцооны салбарт орохыг  хүссэн гадаадын анхны компани юм. Мөн 02-нд Английн Транснациональ корпорацын Экспериан компанийн Хятад дахь охин компани Хятадын Ардын банканд Хятадын нутагт  аж ахуйн нэгжийн итгэмжийн үнэлгээний бизнес эрхлэх өргөдөл өгсөн байна. 02-нд  Хятадын Банк санхүү, даатгалыг хянан удирдах хороо өндөр насны даатгалын Гүн-Инь  Шэн-Ань компанид хөрөнгийн даатгалын Гүн-Инь Шэнзи ХХК байгуулах зөвшөөрлийг  албан ёсоор олголоо. Энэ бол Хятад улс даатгалын салбарыг гадаадад нээлттэй  байлгах шийдвэр гаргаснаас хойш батлан зөвшөөрч буй хөрөнгийн даатгалын  удирдлагын хөрөнгө нийлүүлсэн анхны компани юм. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл