solongonews
Оны эхний хагаст 287 сая хүн хилээр орж гарчээ
2024-07-08 15:32
Оны эхний хагаст 287 сая хүн хилээр орж гарчээ.

        Хятадын үндэсний цагаачлалын алба 2024 оны эхний хагаст цагаачлалын удирдлагын ажлын гол тоо баримтыг сүүлийн өдөрт нийтэлсэн байна.1-6-р сард Хятад улсад давхардсан тоогоор нийт 287 сая хүн нэвтэрч,хилийн хяналт шалгалтад хамрагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 70.9 хувь нэмэгдсэний дотор эх газрын 137 сая хүн, Хонконг, Макао, Тайвангийн 121 сая хүн, мөн 29.22 сая гадаадын иргэн байна.

       Оны эхний хагаст давхардсан тоогоор нийт 14.635 сая гадаадын иргэн Хятадын боомтоор нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 152.7 хувь өссөн байна.Үүнээс 8.542 сая хүн визгүй зорчих замаар нэвтэрсэн нь 52 хувийг эзэлж,өнгөрсөн оны мөн үеэс 190.1 хувь өссөн байна.Энэ оны сүүлийн хагаст Хятадад ирэх гадаадын жуулчдын тоо мөн өсөх болно гэж Хятадын үндэсний цагаачлалын алба төсөөлсөн байна.

Зохиогч: РЭНЬ ЧИНЬЧИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл