solongonews
“Алтан тахиа” наадамд Монгол Улсын бүтээл шалгарлаа
2017-08-24 17:08
БНХАУ-ын 26 дахь удаагийн “Алтан тахиа” кино наадмын “Өнөр цэцэг” шагналт Киноны гол дуу шалгаруулах уралдааны шагнал гардуулах ёслол Бээжин хотноо 8-р сарын 16-нд явагдсан байна. Харин Хөххот дахь шагнал гардуулах ёслол нь 8-р сарын 22-нд Хөххотын Засгийн ордонд болсон юм.

        Энэхүү наадамд Хятад улсын өнцөг булан бүрээс болон Монгол Улс, АНУ, ӨМӨЗО зэрэг газар орнуудаас нийт 113 бүтээл оролцсоны 30 нь шалгарсан байна. Түүнээс 11 шилдэг бүтээл шагналт байранд тунажээ. Тунаж үлдсэн 11 шилдэг бүтээлээс шилдгийн шилдэг гурван дууг шалгаруулсан бөгөөд Хятадын уран бүтээлч Жан Шү Ений бүтээл киноны гол дуугаар шалгарсан байна. Харин Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын аялгуу ӨМӨЗО-ны 2-р зэрэглэлийн жүжигчин, Өвөр Монголын Дуу Урлаг Жүжгийн Хүрээлэнгийн залуу дуучин н.Үүрцайх нарын “Хөххотын намар” бүтээл 2-р байранд, Жа Шан Мэй, Бай Линкүн, Хөхөө нарын “Үзэсгэлэнт хөдөө нутаг” бүтээл 3-р байранд шалгарчээ. Ийнхүү Хятад улсын хамгийн том хэмжээний кино наадам болох “Алтан тахиа” наамдын Киноны шилдэг дуу шалгаруулалтад анх удаа Монгол Улсын уран бүтээлч шилдэг хөгжмийн зохиолчийн шагнал гардлаа.

                                                                   Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл