solongonews
Эдийн засаг эрчимтэй сэргэж байна
2020-12-15 11:07
Эдийн засаг эрчимтэй сэргэж байна

       Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 12-р сарын 14-ний өдөр албан мэдээ нийтэлж, энэ оны 3-р улиралд Их 20-ийн бүлгийн эдийн засаг эрчимтэй сэргэх хандлагаа хэвээр хадгалж, ДНБ-ын нийт хэмжээ өмнөх сараас 8.1 хувиар өссөн хэдий ч өнгөрсөн оны 4-р улиралд Ковид-19 цар тахал дэгдэхээс өмнөх үеийн төвшнөөс 2.4 хувиар буурсан байна.

Албан мэдээнд тэмдэглэхдээ, өнгөрсөн оны 3-р улиралтай харьцуулахад Их 20-ийн бүлгийн нийт эдийн засаг 2 хувиар хумигдав. Харин Турк, Хятад улс өнгөрсөн оны мөн үеэс тус бүр 5.4, 4.9 хувиар өсөв.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан албан мэдээнд энэ оны 2-р улиралд Их 20-ийн бүлгийн ихэнх гишүүдийн эдийн засаг урьд өмнө байгаагүйгээр унасны дараа энэ оны 3-р улирлаас сэргэж эхлэн, Энэтхэг, Франц, Итали, Турк, Их Британи, Өмнөд Африк, Мексик зэрэг орны тухайн улирлын эдийн засгийн өсөлт нь хоёр оронтой тоонд хүрсэн байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл