solongonews
5G амьдралыг улам гэгээлэг болгож байна
2021-10-04 18:59
5G амьдралыг улам гэгээлэг болгож байна

    Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамнаас зохион байгуулсан 2021 онд Хятадын олон улсын мэдээлэл, харилцаа холбооны үзэсгэлэн 27-нд Бээжинд нээгдлээ. Уг үзэсгэлэнд мэдээлэл, харилцаа холбооны салбарт шинээр гарч буй технологи, хэрэглээний шинэчлэлүүд юу юу байгаа бол? 5G технологийн дэмжлэгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, анагаах ухаан, тээвэр, боловсрол зэрэг салбарт хэрэглээний ямар ямар шинэлэг зүйлийг авчирсан бол ? Одоо та бүхэнд ХТРТ-ийн сэтгүүлчийн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе. 

    Энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхсон хүмүүст үнэхээр "итгэмээргүй" гэдэг сэтгэгдлийг төрүүлж, өмнө нь хүрэх боломжгүй байсан олон үзэгдлүүд одоо бодит болж биелсэн байна. 

5G инновацийн хэрэглээний үзэсгэлэнгийн талбай -д томоохон компаниуд 5G -ийн олон салбар дахь хэрэглээг цогцоор нь харуулснаар үзэгчид 5G -ийн олон мянган салбарт авчирч буй өөрчлөлтийг мэдрэх боломжтой болсон байна. 

    Үзэсгэлэнд оронгуут сэтгүүлч машины хэлбэртэй өхөөрдөм роботод татагдлаа. Энэ робот цэнхэр, цагаан өнгөтэй, маш хөөрхөн инээмсэглэсэн нүдтэй . Тэр маань  Ү Хань хотод цар тахлын эсрэг тэмцэж явсан түүхтэй.

Энэ машиныг Ноагийн 5G эмнэлгийн ложистик робот гэдэг. Энэ нь ихэвчлэн эмнэлэгт 21 сценараар материал тээвэрлэхэд ашиглагддаг бөгөөд эмнэлгийн материалын тээвэрлэлтийн 95 гаруй хувийг хангаж чаддаг. Жишээлж хэлэхэд, эм тариа, үзлэгийн дээж, ариутгасан уут хүргэх, өндөр үнэ бүхий хэрэглээний материал хүргэх, хоол хүнс хүргэх зэрэг ажлыг хийдэг. Цаашид бид эмнэлгийн хог хаягдлыг ч тээвэрлэхэд хэрэгтэй болно. Тээвэрлэлтийн явцад 5G технологийг ашиглан хаалгаа онгойлгох, цахилгаан шатанд хэзээ суух, хэзээ гарах, аль тойрог руу явах, аль сувилагч карт уншуулан эд материалыг арч явсныг хүрэл мэдэж чадах жишээтэй. 

Сэтгүүлчийн мэдээлснээр, уг  робот мөн "стереоскоп нүд" болон 3D лазер технологийг ашиглан эмнэлгийн орчны аюулгүй байдлын өндөр шаардлагыг хангах үүднээс  өмнө харшлах эд зүйл ,явган зорчигчдыг мэдрэх чадамжтай бөгөөд  300 кг хүрэл тээвэрлэж болдог байна. 

5G технологийг эмнэлэгт ашиглаж болохоос гадна удахгүй болох өвлийн олимпд ч ашиглах гэж байна. China Unicom-ийн лангуун дээрээс 5G-ийн хоцрогдол багатай функцийг ашиглан Өвлийн Олимпын үеэр цахимаар сурвалжлаг авч улс орнуудын тамирчидтай тухайн цагд нь холбогдох боломжтойг сэтгүүлч мэдээллээ. 

Бид цахим ярилцлагын өрөөнөөс улс орнуудын тамирчдаас сурвалжлаг авах боломжтой болсон тул шууд харилцах шаардлагагүй гэж албаны талынхан хэлж байлаа. 

Бид энэхүү технологийг өвлийн олимпын үеэр хэрэглэх үү гэж сэтгүүлч асуухад, яриангүй үүнийг ашиглах бөгөөд 8K HD шууд дамжуулалт, 4K HD өргөн нэвтрүүлэг зэрэг  цуврал үйлчилгээнд тусгах болно. Бидний 5G лабораторийн туршилт нь доод талдаа нэг миллисекунд байдаг учраас үндсэндээ мэдрэгддэггүй. Үнэндээ бидний амьдралын хэрэглээний 5G -ийн хурд бараг гигабитэд хүрч чаддаг гэж албаны талынхан хэлж байлаа. 

Яриангүй үүнийг ашиглах бөгөөд 8K HD шууд дамжуулалт, 4K HD өргөн нэвтрүүлэг зэрэг  цуврал үйлчилгээнд тусгах болно. Бидний 5G лабораторийн туршилт нь  нэг миллисекунд байж чаддаг учраас үндсэндээ мэдрэгддэггүй. Үнэндээ бидний амьдралын хэрэглээний 5G -ийн хурд бараг гигабитэд хүрч чаддаг гэж албаны талынхан хэлж байлаа. 

Эмнэлэг, спортын арга хэмжээ зэргээс  гадна 5G технологийг бас далай тэнгисийн  үйлчилгээнд ашиглаж болдог. 

Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн  яамны хамгийн сүүлийн тоо баримтаас үзэхэд,  энэ оны 8-р сарын сүүлч гэхэд Хятад улс  нийт 1.037 сая 5G бааз станцыг барьсан бөгөөд энэ нь үндэсний хэмжээнд бүх мужийн түвшний хотыг хамарч  5G хэрэглэгчдийн тоо 560 саяыг давсан байна. Харилцаа холбооны технологийн тасралтгүй шинэчлэлийг дагалдан , бидний хотууд илүү ухаалаг болж, амьдрал ч илүү тохь тухтай болно гэдэгт  итгэж байна гэжээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Хоур
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл