solongonews
Хөдөө орон нутгийн нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах явцад оршиж буй асуудлыг шийдэхийг хүсч байна
2019-03-15 10:18
Дай Шиюань: - Хөдөө орон нутгийн нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах явцад оршиж буй асуудлыг шийдэхийг хүсч байна.

- Амар тайван тогтвортой байдал бол өөрчлөлт нээлтийн үндсэн эхлэл, үндэстнүүдийн ард түмний аз жаргалын үндсэн шаардлага юм. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол ард иргэдийн аз жаргалтай амьдрал, аюулгүй байдлын төлөө шинэ зууны улсын аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын хамгаалалтыг дээшлүүлж, амар тайван байдлыг сайжруулсан. Орчоны өөртөө засах хошуунд өнгөрсөн жил хар бүлэг харгис хүчинтэй холбогдсон 50 гаруй хэргийг илрүүлж, 29 сэжигтний асуудлыг шийдсэн хэмээн XIII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгч Дай Шиюань ярилаа.

Тэрээр мөн нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах явцад хоёр хүнд асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Нэг. Дотоодыг хамгаалах эгнээг чангатгана. Сүүлийн жилүүдэд цагдаагийн хүч хүрэлцэхгүй байна. Хоёр. Дотоодыг хамгаалахын ухаалаг бүтээн байгуулалтын түвшнийг дээшлүүлнэ. Энэ хоёр асуудлыг улсаас чухалчлан үзэж, эрт шийдэж өгөхийг хүсч байна гэжээ.  

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл