Хятадын засгийн газраас Лаосын нийслэл Вьентьян хотын гэрэлтүүлгийн төсөлд үзүүлэх тусламжийн нээлтийн ёслол хэдхэн хоногийн өмнө Вьентьян хотод болов.
Уг төсөлд Арк де Триомфын талбайн усан оргилуур, гэрэлтүүлэг, дуу чимээ, усжуулалтын системийг шинэчлэх, өөрчлөх ба Вьентьян хотын төвийн 7 замын гэрэлтүүлгийн шинэчлэл, шинэ хяналтын төв, видео хяналт тандалтын системын ажил багтаж буй.уг төслийг бүхэлд нь 2021 оны 2-р сарын эцсээр дуусгаж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
27-ны өдөр болсон нээлтийн ёслолын ажиллагаанд Хятад улсаас Лаос улсад суугаа Элчин сайд Жян Зайдэн, Лаос Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Вьентьян хотын намын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд хотын дарга Син Лавонг Купайтун, Ерөнхий сайдын орлогч сайд асан, Лаос намын төв зөвлөх Сонгава Лингшава уулзалтад оролцож, эхлэх товчийг дарав.
Энэхүү ёслолын ажиллагаанд 300 гаруй хүн оролцсоны дотор Лаосын холбогдох хэлтсийн төлөөлөгчид, Лаос дахь Хятадын ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Жао Вэньюй, Вьентьян хотын оршин суугчид оролцов.
