solongonews
Ухаалаг гар утсаар малаа хариулсан малчид
2017-05-16 15:56
Монголчууд жилийн дөрвөн улиралд таван хошуу малаа хариулж явдаг учир түүний хариулж байгаа мал сүргээр нь тэмээчин, адуучин, үхэрчин, хоньчин хэмээн ялган нэрлэдэг. Адуу мал хариулдаг хүн өвлийн хахир хүйтэн, зуны аагим халуунд ч малынхаа хойноос дагаж явдаг. Харин сүүлийн жилүүдэд зарим малчид мал сүргээ хиймэл дагуулын байршил тогтоох системийг ашиглаж, өдөржин малаа дагаж явдаг ажлаа ардаа орхих болжээ.

Адуучин Содбилэгийн жаргал

Шилийнгол аймгийн Тайвас хошууны Гүнбулаг сумын Гэрэлт багийн  малчин Содбилэгийнх 30-аад адуутай. Адуугаа өөрөө адуулж байгаа болохоор тэрээр өглөө болгон адуундаа явдаг. Ялангуяа намрын цаг болоход адуу нь өөр айлын тарианд орох гээд байдаг тул өдөр бүр адуугаа хураадаг. Заримдаа адуугаа аль тарианы газар байгаа нь мэдэхгүй болохоор бүтэн өдрөөр буруу эрэлд явах нь ч бий. Харин 2 жилийн өмнө тэрээр адуугаа хиймэл дагуулаар байршил тогтоон хариулах системийг ашигласнаас хэцүү ажлынхаа ард гарчээ. Адуу маллахад  энэ техникийг ашигласнаас адуу нь аль зүгийн бэлчээрт байгаа болон нэг цагт хэдэн газар явж байх зэргийг мэдэх болжээ.

Үхэрчин Давхарбаярын жаргал

Авга хошууны Хонгоргол суурингийн алтантөгрөг багийн малчин Давхарбаярынх 100 гаруй үхэр малладаг. Зун намрын уриралд үхэр нь хол бэлчдэг болохоор үхрээ үзэхээр өдөр бүр мотоциклтой элс манх таван давхиж, заримдаа үхэр сүргээ олохгүй эрэл мохдог. Хааяа гадагшаа гарвал үхэр сүрэг нь тор хүрээнээсээ гараад болохгүй зовоодог байсан. Тэрээр өнгөрсөн жил үхэр маллахдаа дагуулаар байршил тогтоох системийг ашигласнаас хойш харин энэхүү байдал өөрчлөгдөн, гар утсан дээрээсээ үхэр сүргийнхээ байгаа газрыг шууд олж мэдэх болжээ.

“Хиймэл дагуулаар байршил тогтоох системийг ашигласнаас хойш зун намрын цагт хөдөө хээр явж байгаа үхэр сүргээ хайгаад зүг буруу явах шаардлагагүй болж, гар утаснаасаа үхэр сүргийнхээ байгаа байршлыг үзэн шууд л хүрээд очдог” гэж Давхарбаяр ярилаа.

 

Хоньчин Пэй Шюфэйгийн жаргал

Сөнид зүүн хошууны Баяннуур суурингийн Хөхнуур багийн малчин Пэй Шюфэй Сөнид хонь дагнан малладаг. Үдэш хонь хотлох цаг болоход малчин Пэй Шюфэй гар утсаа гарган вичат дахь цахим малалгааны систем рүүгээ орж хонио хаана бэлчиж байгааг байршил тогтоон үзэснээ  мотоцикл унаж яваад удалгүй хонио хурааж авч ирэн хотлуулав. 2015 онд тэрээр хонин сүрэгтээ тус байршил тогтоох системийг ашигласнаас хонио хариулахад маш хялбар болсон байна. Мөн тус төхөөрөмжийг ашигласнаар тэрээр хоньчин авахгүй болсон тул жилдээ хоньчины бага бус зардал хэмнэх болсон.

Техник технологи дээд хэмжээгээр хөгжиж байгаа өнөөдөр малчид маань мал хариулахдаа ч дээд мэргэжлийг ашиглах болсон нь өдөр бүр малаа дагаж явдаг байдлыг өөрчлөн гэртээ сууж байгаад малаа хариулах болсон. Мөн малчин авах зардлаа их хэмнэх болсон юм. Энэ нь мал маллахад орчин үеийн техник технологийг ашигласны ач тус аж.

 

Зохиогч: Хад
Найруулагч: Bandi
Эх сурвалж : Шилийнгол Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл