solongonews
Ли Кэчян Малайзын ерөнхий сайдтай хамт сэтгүүлчтэй уулзсан байна
2018-08-21 15:32
Ли Кэчян Малайзын ерөнхий сайдтай хамт сэтгүүлчтэй уулзсан байна

 

Синьхуа агентлагийн мэдээ: 20-д Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Малайзын ерөнхий сайд Махатхир бин Мохамадтай уулзалт хийсний дараа хамтаар сэтгүүлчийн асуултад хариулсан байна. 

Хоёр тал тус уулзалтыг чин үнэнч, ажил хэрэгч, өндөр үр дүнтэй уулзалт болж чадсан гэж үнэлжээ. Хятад, Малайзын харилцааг үргэлжлэн хөгжүүлэх нь хоёр орны ард олны эрэл хүсэл бөгөөд хоёр орны засгийн газрын хамтаар хүчин зүтгэх чиглэл болно гэж хоёр тал санал нэгтэй үзэж, Хятад, Малайзын сайн хөршийн найрсаг харилцааны ерөнхий чиглэлийг баримтлан худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, инновацийн өсөлтийн түнш болж, хамтаар ашиг хүртэж, хоёр орны ард түмэнд үр өгөөж хүртээхийг санал нэгтэй зөвшөөрчээ.

Ли Кэчян тэмдэглэхдээ: Хятадын засгийн газраас Хятад, Малайзын харилцааг маш чухалчлан үзэж байна, бид Хятад, Малайзын найрсаг харилцааг баримталж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг үргэлжлэн ахиулах бодлогоо өөрчлөхгүй юм. Хятадын тал Малайзын талтай хамтаар, Хятад, Малайзын сайн хөршийн найрсаг харилцааг шинэ түвшинд гаргаж, шинэ гараанаас хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ байдлыг бий болгож, электрон худалдаа, уламжлалт аж үйлдвэрийг шинэчлэх, технологийн шинэчлэл хийх зэрэг салбарт хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ орон зайг нээх болно. Хятадын хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийцсэн Малайзын чансаатай бүтээгдэхүүний импортоо нэмэгдүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. 

Махатхир бин Мохамад: Хятад бол Малайзын чухал түнш, хоёр орны харилцаа хоёр талд үр өгөөж өгч байна. Хятад улс аж ахуйн нэгж байгуулан инноваци бүтээх талаар хурдтай хөгжиж байна. Иймээс Малайз энэ талаар Хятадаас суралцан, хоёр талын электрон худалдаа, инновацийн хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэхийг хүсэж байна. Азийн орон болсны хувьд, Хятад, Малайз нь Азийн өртгийн үзлээр бахархаж байгаа бөгөөд даяарчлалыг дэмжиж, нээлттэй, чөлөөтэй, эрх тэгш олон улсын эдийн засгийн системийг хамтаар хамгаална гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл