solongonews
2024 оны эхний улирлын ДНБ 29 их наяд 629 тэрбум 900 сая юань хүрэв
2024-04-16 14:57
2024 оны эхний улирлын ДНБ 29 их наяд 629 тэрбум 900 сая юань хүрэв.

       Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас өнөөдөр 16-нд хийлгэсэн хэвлэлийн хуралд Хятадын Үндэсний статистикийн газрын орлогч дарга Шэн Лайюн оролцож мэдээлэл хийв. 

        Урьдчилсан байдлаар эхний улиралд Хятадын Дотоодын нийт бүтээгдэхүүн 29 их наяд 629 тэрбум 900 сая юань болж, зэрэгцүүлэх үнээр бодвол өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар өслөө. 

        Салбар тус бүрээр үзвэл, үндсэн аж үйлдвэрийн нэмүү өртөг 1 их наяд 153 тэрбум 800 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар өссөн. Хоёр дахь аж үйлдвэрийн нэмүү өртөг 10 их наяд 984 тэрбум 600 сая юань болж өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар нэмэгдсэн. Гурав дахь аж үйлдвэрийн нэмүү өртөг 17 их наяд 491 тэрбум 500 сая юань болж таван хувиар өссөн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл