Орон нутгийн цагаар 9 дүгээр сарын 9-нд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Салоникагийн олон улсын 82 дахь үзэсгэлэн болон зочин орон Хятадын арга хэмжээнд зориулан баярын захидал илгээжээ. Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож, Хятадын павильонтой танилцсан байна.
Ли Кэчян баярын захиандаа: - 1998 онд Хятад улс Салоникагийн олон улсын үзэсгэлэн яармагийн анхны зочин орны хувиар оролцож, Хятад, Европын эдийн засаг, худалдааны хэлхээ холбоо өрнүүлэхэд чухал гүүр болгосон юм. Энэ нь үзэсгэлэн яармагийн хөгжилд түүхэд ач холбогдолтой төдийгүй Хятад, Европын хооронд хэлхээ холбоо тогтоож, Хятад, Грекийн харилцааны хөгжлийг шинэ шатанд гаргасан байна. Хятад улс Салоникагийн олон улсын үзэсгэлэнгийн 82 дахь зочны үүрэг гүйцэтгэж байна гэдэг хоёр орны харилцаа дээд түвшинд хүрч, хөгжлийн хэтийн төлөв өргөн уудам буйг харуулж байна. Хятадын засгийн газар Грек зэрэг орнуудтай хамт “Нэг бүс нэг зам” санаачилгыг улс орнуудын хөгжлийн стратегитай сайтар холбож, хамтын ашиг сонирхлоо өргөтгөн, илүү дээд зиндааны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсэж байна хэмээн тэмдэглэжээ.
Салоникагийн олон улсын үзэсгэлэн яармаг бол Балкан болон Зүүн Өмнөд Европын бүс нутгийн хамгийн нөлөөтэй үзэсгэлэнгийн нэг юм. Энэ удаагийн үзэсгэлэнд Хятадын худалдааг дэмжих байгууллага 100 гаруй брэндийн аж ахуйн нэгжийг зохион байгуулан оролцжээ.
Ли Кэчян Салоникагийн олон улсын үзэсгэлэнд баярын захиа илгээв
2017-09-10 20:07
Ли Кэчян баярын захидал илгээв.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
