Ширдэг хийнэ гэж хүмүүсийн ухаан хүчийг шалгадаг ажил байсан. Унгас ноосоо савж, нарийн сайхан зулж, ус шүршин, дахин давтан эгшээн боловсруулсны дараа өнгөтэй даавуугаар эмжээрлэн оёж урлаад ширдэг болгодог.
Төлгөн хонины ноосыг
Төө зузаан зулж
Хурган хонины ноосыг
Хуруу зузаан зулж хийсэн
Эсгий чамайг мялаая…
Монголчууд хийсэн эсгий ширдгээ ийнхүү мялаадаг заншилтай.
Монголчууд эрт дээрээс хонь, ямаа, үхэр, тэмээний унгас ноосыг боловсруулж, олон төрлийн эсгий эдлэл хийдэг уламжлалтай бөгөөд эсгий эдлэл нь монголчуудын өдөр тутмын амьдралд чухал нөлөө үзүүлсээр ирсэн ч үүгээрээ орлого бүтээн үйлдвэрлэл эрхлэхээр огт холбож үзээгүй тайван зангаараа амьдарсаар байж.

Аж үйлдвэр хөгжсөний дараа ширдгийг машинаар ч хийх болсноор барахгүй, ноос ноолуурын нэхмэлийн бүтээгдэхүүнийг шинжлэх ухаанчаар үйлдвэрлэх болсон.
70 жилийн өмнө Өвөр Монголчууд хониор ганц хэвийн цай сольж, үхрээр нэг уут хар будаа, нэг шил хар архи ба нэг хайрцаг чүдэнзээр сольдог байлаа. Хүлгийн туурайгаар дэлхийг хэмжиж, хүний тоосонд дарагдалгүй гавшгайлан “хүн төрөлхтний түүхийг хагас зуун урагшлуулсан” тал нутгийн ард түмэн 70 жилийн өмнө өөрийн гэсэн аж үйлдвэргүй байв. “Аж үйлдвэргүй бол эдийн засаг сайжирч эс чадна”. Аль газар орны аж үйлдвэржилтийн хэмжээ өндөр байна тэр газар орны эдийн засаг хурдан хөгжиж, ард түмэн баяжна-энэ бол хөгжсөн улс гүрний туршлага.
1947 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан анхны жилд аж үйлдвэрийн нэмэгдэл өртөг зөвхөн 53 сая юань байж, аж үйлдвэр тариалангийн ерөнхий өртгийн 8.6 хувийг л эзэлж байлаа. Тухайн үед Өвөр Монголд арьс шир, ноос ноолуур боловсруулдаг тоотой хэдхэн гар үйлдвэрээс гадна, Сүй Юаны ноосон нэхмэлийн үйлдвэр (1933 онд байгуулагдав) гэж ганцхан ноосон нэхмэлийн үйлдвэртэй байсан. Өөртөө засах орон байгуулагдсаны дараа эсгий эдлэлийг боловсруулах олон төрлийн ур мэргэжлийг оруулсны хамт өвөрмөц онцлогтой зан үйл бүрдсэн мал аж ахуйн үйлдвэрлэл ч аажмаар өрнөн хөгжиж эхэлжээ. Үүнд ноос ноолуурын аж ахуй нь Өвөр Монголын тулгуур аж үйлс болж хөгжлөө.

30 гаруй жилийн хөгжлөөр гар үйлдвэр нь аж үйлдвэржилт тийш хөгжиж эхлэв. “Дэлхийг дулаацуулах”-аар зорилтоо болгосон Ордос групп гадаадын тэргүүний техник мэргэжил, тоног төхөөрөмжийг оруулан Арвас цагаан ямааны ноолуурыг ашиглан, унгасгүй ноолуур ба ямааны ноолууран цамц үйлдвэрлэж, “дэлхийг дулаацуулан” олон түмэнд алдаршиж эхэлжээ. Одоогоор Ордос группээр толгойлуулсан том аж ахуйн төрөл тэмдгийн ахиц хурдсаж, Өвөр Монголын ноолууран материалын гол гаралт орон ба үйлдвэрлэлийн суурин болгов.

2013 онд Өвөр Монгол “Ноолуурын аж үйлдвэрийг хөгжүүлэх санал”-ыг нийтэлж, тухайн жилээс эхлэн өөртөө засах орноос жил бүр 60 сая юань гарган, үүлдрийн ямааны хамгаалалт, үүлдрийн ямааны талбайг дэмжиж, үйлдвэрлэх чанарын хяналт шалгалтын өртөөний бүтээн байгуулалт ба ноолуурын нэмэгдлийн шинэ мэргэжлийн хэрэгжүүлэлтийг зэрэг хэрэглэв.
Одоогоор Ордос хот, Улаанхад хот, Баяннуур хот, Алшаа аймаг ноолуурын ямааны суурин байгуулж, үүлдрийн эх сурвалж, үржүүлэн бойжуулах, төрөл зүйл тогтоох зэрэг арга хэмжээ авч, ноолуурын чанар чансааны бууралтыг эх үүслээс нь өөрчлөв.

Өвөр Монголын ноолуурын аж үйлдвэрийн эрүүл хөгжлийг дэмжихийн тулд Хятад улсаас Өвөр Монголд ноос ноолуурын чанар чансааг хэмжиж шалгах байгууламжийн өөрчлөлтийн туршилтын чиг байгуулан, ноос ноолуурын үйлдвэрлэл, хяналт шалгалт, гүйлгээ, чанар чансааны хяналт тавих системийг бүрдүүлж, дэлхийн тэргүүний машинаар хэмжин шалгах шаардлагад нийцэх туршилтын газар байгуулан 50 сая юанийн хянаж хэмжих төхөөрөмж оруулан, өөртөө засах орноос 1:2-ийн харьцаагаар дүүрсэн тоног төхөөрөмж оруулан, ноос ноолуурын аж үйлдвэр шинжлэх ухаанчаар хөгжих талыг хүчтэй ахиулав.
Өвөр Монгол дэлхийн хамгийн том ямааны ноолуурын үйлдвэрлэлийн суурин болж, Ордос групп, Лү Ван групп, Ви Шин групп, Пан Гү групп, Улаанхадын ямааны ноолуурын групп зэрэг олон том аж ахуйтай болж, гол бүтээгдэхүүн нь ноолууран цамцыг багтаасан бүх төрлийн ноолууран бүтээгдэхүүнтэй болж, дэлхийн бүх газраар борлуулагдаж, “Дэлхийн ноолуурын сайн нь Хятадынх, Хятадын ноолуурын шилдэг нь Өвөр Монголынх” гэх болж, олон жилийн турш хүмүүсээс холдсон ноолуурын аж үйлдвэр дахин хүмүүсийн анхааралд орж, Дүншэн хот ч “Хятадын ноолуурын аж үйлдвэрийн нэртэй хот”, “Ноолуурын онцлогт жижиг суурин”-гаар үнэлэгджээ.
Ширдгийг хүний хүчээр хийж байсан бол машин техникээр үйлдвэрлэх болсон нь Өвөр Монголын аж үйлдвэрийн хөгжлийн дэвшил байж таарна.
