solongonews
Талын малчид wifi цаг эринд орлоо
2017-07-16 20:25
Сурвалжлагч 7 дугаар сарын 14-ний өдөр Сөнид зүүн хошууны малчин Ганзоригийнд очиход гэр хотлоороо wifi- ашиглан ухаалаг гар утсаараа Өөртөө Засах Орны Ес дэх удаагийн Цөөн тоот үндэстний уламжлалт биеийн тамирын цуглааны монгол бөхийн барилдааны ахуй талбайн шууд нэвтрүүлгийг сонирхож байлаа.

        Тэдний зуслан хятад, монголын хилээс 20 км, хошууны төв Мандалт суурингаас 80 км зайтай. Ганзориг: - “Wifi-тай болсноор үйлдвэрлэл амьдралд амар дөхөм болжээ” гэж танилцуулсан юм. Сөнид зүүн хошуу нь хил хязгаарын мал аж ахуйн хошууны хувьд өргөн уудам нутаг дэвсгэр бүхий талбайтай, буйд бөглүү, газар зүйн байдал будлиантай байдаг. Энэхүү байдалд ойрын хоёр жилд Сөнид зүүн хошуу мэдээ мэдээллийн байгуулалтаа хөдөө тосгоны мал аж ахуйн орон руу өргөжүүлэн тэлж, улсын “Өргөн бүст хятад улс”-ын стратеги санаачилгаараа уусалцан энэ оны эцсийг хүртэл 47000 мянган төгрөгийн хөрөнгө оруулж, 2600 км интернэт утсыг нэвтрүүлж, туршилтын төрөл зүйл нь нийт хошууны 49 гацааг бүхнийг хамруулах юм байна.

 

Зохиогч: МЭРГЭНБИЛИГ
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл