solongonews
Хятад урлаг орчин үеийн эрч хүчийг тодруулна
2020-07-28 09:33
Хятад урлаг орчин үеийн эрч хүчийг тодруулна

Хятадын Утга зохиол, урлагийн холбооноос боловсруулсан "2019 оны Хятад улсын урлагийн хөгжлийн тайлан" 06-р сарын 30-ны өдөр албан ёсоор гарлаа. Тайланд 2019 онд Хятадын урлагийг хөгжүүлэх нь үзэл баримтлалыг бэхжүүлэх, бүтээлийн чанарыг сайжруулах, аж үйлдвэрийг тогтворжуулах үндсэн чиг хандлагыг харуулсан байна. Хятад урлаг нь амьдралд гүнзгийрэн, ард түмний бүтээлч эр зориг, олон талт эрэл хайгуулын урлагт үндэслэн, энэхүү агуу эрин үеийн уран зохиол, урлагт зориулсан шаардлагыг гүйцэтгэхээр ард түмний сайн сайхан амьдралыг хангах, оюун санааны удирдамжийг үр дүнтэй хэрэгжүүлэн, орчин үеийн урлагийн эрч хүчийг харуулсан байна.

Томоохон гол сэдвийн инновацийн хэлбэрээр урлагийн өөрчлөлт, шинэчлэлийг дэмжинэ

Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой 2019 онд болсон. Улс орны өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчид баялаг, олон төрлийн урлагийн бүтээл, үзүүлбэрүүдийг үзүүлсэн юм. Тайланд кино, телевиз, дүрслэх урлаг, хөгжим, бүжиг зэрэг салбарууд амжилт бүтээлээр дүүрэн. Томоохон урлагийн тоглолтууд өндөр үр дүнд хүрсэн нь уран бүтээлийн өөрчлөлт, шинэчлэлийг хүчтэй дэмжиж, шинэ гоо зүйн үнэ цэн, хэлний хэлбэрийн чухал өсөлтийг бий болгосон байна.

Тайланд мөн Тянь Аньмэнь талбайд Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх томоохон арга хэмжээнд зориулж салбар салбарын нэр хүндтэй уран бүтээлчид өөрийн ур авьяас, уран бүтээлийн дээжээ өргөн барьсан гэдгийг онцолсон. Тоглолтын үеэр иргэдийн аз жаргалант байдлыг жинхэнэ илэрхийлсэн орон нутгийн олон түмний соёл иргэншлийг харуулахад чиглэсэн үйл ажиллагаа болсон юм.

Кино, телевизийн бүтээлүүд тасралтгүй төрөн гарч, хамтдаа Хятадын үлгэрийг бичиглэн Хятад улсын дүр төрхийг бүтээсэн байна. Киноны тухайд "Би ба миний эх орон", "Авирагч" зэрэг кинонууд нь улсын баярын өдрүүдэд хүмүүсийн дунд шуугиан дэгдээж, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг өндөр түвшинд нэгтгэсэн юм. Телевизийн олон ангит киноны тухайд "Дипломат байдал", "Их эргэлт", "Хүсэл тэмүүллийн он жилүүд", "Хуучин архины газар", "Найдварын эх дэлхий", "Тэмүүллийн эрин үе" зэрэг нь орчин үеийн үзэгчдийн гоо зүйн мэдрэмжийг эрэлхийлж, "залуужсан", төрөлжүүлэх чиглэлд идэвхтэй хувирч байна.

Дүрслэх урлагийн бүтээлийн чиглэлээр "Үндэсний сэдэвчилсэн дүрслэх урлагийн бүтээл" зэрэг томоохон төслүүдэд маш сайн бүтээлүүдийг сонгожээ. Түүнчлэн сэдэвчилсэн бүтээлийн түвшин, илэрхийлэл өмнөх жилүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйц сайжирч, сэдэв нь олон талт болж, илэрхийлэх арга техник нь улам бүр элбэг болсон байна.

Сэдэвчилсэн жүжгийн зохиол нь шинэ ололт амжилтыг эрэлхийлж, сэдэв, бүтэц, тайзны үзүүлбэр зэрэг олон талыг судалж, Хятадын жүжгийн шинэ эрин үеийн ердийн түүх, дүр төрхийг бий болгохыг хичээдэг. Зохион бүтээгчид шинэ эрин үеийн бүтээн байгуулалт, хөгжлийн сэдвийг гүнзгийрүүлэн судлахад чухал цаг үеийн зангилааны цаана байгаа дүрүүдийн сонголт, сэтгэл хөдлөлийг харуулах, чухал түүхэн үйл явдлын хүний​ үнэт зүйлийг бичих, Хятадын түүхүүдийг олон нийтэд толилуулсаар ирлээ.

Хөгжим, урлагийн бүтээл нь томоохон хэмжээний сэдэвчилсэн бүтээлүүдэд хувь нэмэр оруулсан. "Шинэ эрин үеийн тэмүүлэл" нэртэй том хэмжээний симфони найрал дууны концерт нь шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших шинэ эрин үеийг бүрэн дүүрэн тусгаж тоглосон анхны томоохон сэдэвчилсэн төсөл юм. Хятадын хөгжмийн зохиолч,  дууны үг зохиогчийн гурван үеийг цуглуулж, цаг үеийн болон үндэсний гэсэн хөгжмийн хоёр том хэв маягийг харгалзан, эх орныхоо төрсөн өдрөөр ая дууны цэнхэр хадаг өргөсөн байна.

           

Реализмын бүтээл төгс төлөвшив

Тайланд 2019 онд Хятадын урлагийн сэдэвчилсэн бүтээл, реализмын үзэл баримтлалын төрөл зүйл талаасаа сайжирч төлөвших хандлагатай байгааг тэмдэглэжээ. Шинэ эрин үед Хятадын реализмын бүтээлийн үр дүнд бий болсон туршлага нь дэлхий даяар реализмын үзэл баримтлалын урлагийг хөгжүүлэхэд чухал ойлголт, арга зүй, албан ёсны үгсийн санг бий болгосон.

Реализмын шилдэг бүтээл 2019 онд хурдтай хөгжиж буй орчин үеийн хятадын бодит байдлыг үнэн зөвөөр дүрслэн гаргаж, нямбай ажиглалт, эрч хүчтэй мэдрэмж, гүн ойлголтыг харуулсан. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд зохиосон бүтээлч туршлагыг шингээж, мелодрама, инээдмийн зэрэг төрөл зүйлүүдийг байгалийн байдлаар нэгтгэн, сэдвийн агуулга, үнэлэмжийн ойлголт, гоо зүйн сонирхол, бүтээлч арга нь бүгд нийцсэн байна.

Киноны салбарт реализмын кинонуудын бодит гүйцэтгэл нь өнөөгийн нийгмийн үйл явцыг ажиглах, хувь хүний оршин тогтнох нөхцөлд анхаарал хандуулахад тусгагдсан байдаг.  Жишээ нь, "Өнө үүрд", "Бага насны чи минь", "Дөрвөн хавар" зэрэг бүтээлүүд. Телевизийн драмын хувьд бодит амьдралын цэгүүд ба өргөн хүрээний онцлогуудыг харуулсан гэр бүлийн ёс зүй гол чиг хандлага болж, ерөнхий чанар сайжирч байна. Жишээлэхэд, "Бүх зүйл сайхан байна" зэрэг бүтээлийг нэрлэж болно. Үүний зэрэгцээ тухайн үеийн драмын жүжиг, үе үеийн жүжгүүдийг хослуулсан нь Хятад улсын өөрчлөлт шинэчлэлийн үеэс сэргэн хөгжлийн цаг үе хүртэлх цаг хугацааг жүжгээр харуулсан байдаг.

Бүжгийн урлагийн салбарт гарсан өөрчлөлт, шинэчлэлтийн онцгой шинж чанар нь ихэвчлэн реализмын сэдэвт бүжгэн жүжгийн хэлбэр, үзэл баримтлал дахь инновацийн хөгжил дээр илэрсэн байна. 2019 оны  бүтээл "Цахилгаан давалгаа хэзээ ч арилахгүй" уран бүтээлийн нарийвчилсан зураг төсөл, орчин нөхцөлийг дүрсэлсэн бүжгийн хэлийг ашиглан орчин үеийн хувьсгалт сэдэв, сонгодог бүтээлүүдийг тайзнаа дахин амилуулжээ.

Өндөр чанартай, стандартчилсан онлайн урлагийн хөгжил

"Хятад улсын 2019 оны урлагийн хөгжлийн тайлан" нь өмнөх урлагийн ангиллын 12 тайланд үндэслэн цахим урлагийн тайланг нэмж, урлагийн хөгжлийн ерөнхий хандлагыг нягт нямбай судалсны үндсэн дээр урлагийн хөгжлийн ерөнхий хэв маягийг панорама хэлбэрээр танилцуулж байна.

Энэ тайланд Хятад улсын уран зохиол, урлагийн цахим хэлбэр нь хурдтай хөгжлөөс өндөр чанарын хөгжилд шилжиж, 2019 онд хурдтай өсөлтөөс стандартчилсан өсөлт хүртэл шилжилтийн жилийг даван туулсан гэж үзэж байна.

Цахим драмын үйлдвэрлэлийг иж бүрнээр нь сайжруулж, төрөл жанарын инноваци, агуулгыг төрөлжүүлэх, нийт нэр хүндийг сайжруулах зэрэг томоохон ажлууд хийгджээ. Видео вэбсайтуудын өөрөө бүтээсэн хүчин чадал аажмаар нэмэгдэж, iQi, Tencent, Youku гэсэн гурван том видео вэбсайтуудын үйлдвэрлэсэн телевизийн олон ангит киноны тоо уламжлалт үйлдвэрлэлийн компаниудын гүйцэтгэлээс аль хэдийн өндөр болсон. Жишээлэхэд, iQiyi-ийн "Ice Break Action", Youku-ийн" The Longest Day In Chang'an", “Tencent Video-ийн" Бүтэн цагийн мастер", "Qing Yu Nian" зэрэг бүтээлүүд байдаг. Үүний зэрэгцээ видео платформ нь одон телевизэд контент дамжуулж, эхлээд сайтад дараа нь телевиз дээр цацах болов.

Дижитал технологи нь урлагийн инновацийг удирддаг

Тайланд 2019 оныг соёл, технологийг нэгтгэх жил гэж нэрлэсэн байна. Соёлын салбарын хөдөлгөгч хүч шинжлэх ухаан, технологийн хүчийг байнга тодруулж байдаг. Энэ нь бүх соёлын салбарын шинэлэг чиг хандлагыг тусгадаг. Соёлын салбарт холбогдох технологи нь алгоритм түгээх, царай таних, гүнзгий суралцах, аудио, видео үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Статистик мэдээллээс харахад 2019 оны 06-р сарын байдлаар Хятадын интернэт хэрэглэгчдийн тоо 854 саяд хүрсэн байна. Үүний 847 сая нь гар утасны интернэт хэрэглэгчид бөгөөд 99.1 хувь нь интернэтэд нэвтрэхийн тулд гар утас ашигладаг байв. Тэдний дотроос интернэт аудио, дүрс бичлэгийн соёлын хэрэглэгчид олон байжээ. Гар утасны онлайн хөгжим, хөдөлгөөнт онлайн тоглоом, мобайл онлайн уран зохиолын программын хэрэглээний дундаж нь 70 хувьтай байна. Үүний үндсэн дээр соёлын экологи улам бүр цэцэглэн хөгжиж байгаа нь онлайн урлаг, дижитал урлаг нь бүхэл бүтэн урлаг бүтээх, урлагийг үнэлэхэд улам бүр чухал болж байгааг харуулж байгаа юм.

Тоон технологи ба дизайн урлагийн хослол нь дижитал урлагийн салбарт чухал үзэгдэл. Сүүлийн жилүүдэд урлагийн салбарт шинэ зүйл болж буй шинэ медиа урлагийн үзэсгэлэн яармагт хөгжиж эхэлсэн. Ухаалаг утасны сүлжээ, видео дүрслэл технологи, компьютерийн виртуал технологийг улам бүр түгээн дэлгэрүүлэхийн хэрээр шинэ медиа урлагийн үзэсгэлэн нийгмийн олон нийтийн соёлын амьдралын салшгүй хэсэг болсоор байна.

Зохиогч: ЛАЙ РҮЙ
Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл