solongonews
Ли Кэчян, Шинзо Абэ нар уулзав
2019-11-04 20:02
Ерөнхий сайд Ли Кэчян Шинзо Абэ нар уулзлаа.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын  04-нд Бангкокт Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзав.

Ли Кэчян:

- Хятад, Япон улс хөршүүд бөгөөд дэлхийн гол эдийн засгийн цогцууд юм. Өнөөгийн дэлхийн эдийн засаг удааширч буй нөхцөлд хоёр тал олон талт үзэл, чөлөөт худалдааг хамгаалах эрмэлзэлтэй байгаа. Хоёр тал Хятад, Японы улс төрийн дөрвөн бичиг баримтыг чанд дагаж мөрдөн, өөрсдийн амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэж, хамтын ашиг сонирхолд анхаарал хандуулан, эмзэг асуудлыг сайтар зохицуулж, харилцан итгэлцлийн түвшинг дээшлүүлнэ. Түүнчлэн илүү эрүүл, тогтвортой, урт хугацааны Хятад, Японы харилцааг бий болгох нь хоёр орон, хоёр орны иргэдэд үр өгөөжөө өгөөд зогсохгүй дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд шинэ хүч сэлбэх болно гэж хэллээ.

Шинзо Абэ:

- Ноднин жилээс хойш Япон, Хятадын өндөр түвшний уулзалт хоёр орны шинэ эриний харилцааг тууштай дэмжсэн юм. Японы тал Хятадын талтай зөвшилцөл харилцаагаа эрчимжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улс бүс нутгийн асуудлаар нягт харилцах болно. Миний бие Хятад улсад хүрэлцэн очиж Япон, Хятад, БНСУ-ын удирдагчдын 8-р хуралд оролцон, гурван орны хамтын ажиллагааг шат ахиулахыг хүсэж байна гэж хэлэв.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл