"Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын ерөнхий төсөл”-д 2025 он гэхэд нэг сая гаруй авъяас чадвартай хүмүүс Хайнаний үйл ажиллагааны төлөвлөгөөнд оролцохыг боловсруулан тогтоосон юм. Хэвлэлийн бага хурлын үеэр, Хайнань мужийн дарга Шэнь Шяоминь сэтгүүлчийн асуултанд хариулахдаа, Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалт чадварлаг хүмүүс, аж ахуйн нэгжүүдийг зээлдэн оруулах бөгөөд орлогын албан татвар хураах талаар илүү үр ашигтай арга хэмжээ хэрэгжүүлнэ гэжээ.
Хайнан чөлөөт худалдааны боомтод ажиллаж буй өндөр зэрэглэлийн болон чадварлаг хүмүүс дутагдаж байгаа нөхцөлд, хэрэв Хайнань аралд 183 хоног оршин суусан тохиолдолд, тэдний хувийн орлогын албан татварын хэмжээ 15 хувиас дээш байсан тэр хэсгийг нь чөлөөлөх юм байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр, Хайнань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Лю Цыгүй танилцуулахдаа, Хайнаний олонх хүн ам хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд хөдөө тосгоны байдал нь чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалт амжилтад хүрч чадах эсэхтэй холбоотой. Үүний тулд Хайнань нь хөдөө тосгоны хүн амд чиглэсэн бодлогыг боловсруулж, цалин хөлс, орон сууц зэрэг асуудлыг хамарч, хөдөө орон нутагт үлдэх хүсэлтэй хүмүүсийг дэмжих төдийгүй холбогдох бэлтгэл дамжаа зохион байгуулж, хөдөө тосгоны хүн амын боловсролыг дээшлүүлэх шаардлагатай юм гэжээ.
Лю Цыгүй хэлэхдээ: Хөдөө орон нутгийн багш, эмч нарт ажлын байр, цалин хөлс, орон сууц зэрэг талаар илүү давуу тал бүхий хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж байна. Ирээдүйд Хайнаний чөлөөт худалдааны боомт нь арлын хотжилтыг биелүүлж, хөдөө орон нутгийн авъяас чадвартай хүмүүсийн чанар чансааг дээшлүүлэх шаардлагатай байна гэжээ.
