solongonews
Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засаг, худалдааны сэргэлтийг ахиулж байна
2023-01-27 10:56
Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засаг, худалдааны сэргэлтийг ахиулж байна.

 Хятад улс баярын дунд туулай жилийн сар шинийн баяраа хийлээ. Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах бодлогоо оновчтой болгож, эдийн засгийн эрч хүч, чадавхыг нь улам бүр харуулсан байна. Гадаадын хэвлэл мэдээлэл болон олон улсын хүмүүс Хятадын хаврын баяраас Хятад улсыг эрч хүчтэй байхыг олж харлаа.

 Испанийн “Le Monde” сонин Хятадын Тээврийн яамны мэдээллээс иш татаж мэдээлснээр “2023 оны хаврын баяраар аялах улирлын нийт зорчигчдын тоо 2.095 тэрбум гаруй байх төлөвтэй байж, 2022 оны мөн үеийнхээс 99.5 хувиар нэмэгдэж, 2019 оны мөн үеийнхээс 70.3 хувиар сэргэв. Зөвхөн энэ оны хаврын баярын аялал жуулчлалын улирлын эхний өдөр Хятадын төмөр зам, авто зам, усан зам, иргэний агаарын тээвэр 35 сая орчим зорчигч тээвэрлэж, 2022 оны мөн үеийнхээс 38.9 хувиар нэмэгдсэн байна. Мэдээлэлд дурдсанаар Шанхай хотын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлууд цар тахал гарахаас өмнө хөл хөдөлгөөн ихтэй байсан үеийг сэргээжээ” гэв.

 Сингапурын "Лянхэ Заобао" сонинд мэдээлснээр “Хятадын хаврын баярын аялал жуулчлалын зах зээл аажмаар сэргэж байна. Хаврын баяраар аялал жуулчлалын бүтээгдэхүүний захиалга 2022 онтой харьцуулахад 40 хувиар нэмэгдэж, нэг хүнд ногдох аялал жуулчлалын зардал өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар өснө гэсэн статистик мэдээ байна. Хаврын баярын үеэр онгоцны тийзийн захиалга жилийн өмнөхөөс 15 орчим хувиар нэмэгдэж, Хятадын дотоодын чиглэлүүдийн 60 гаруй хувь нь 2022 оныхоос давсан байна” гэв.

 Катарын "Gulf Times" веб сайтад мэдээлснээр “В, В зэрэглэлийн хяналт арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлснээр бүс нутгуудад хүмүүсийн урсгал хурдсаж, хаврын баяраар гэртээ харих, хамаатан садан, найз нөхдөдөө зочлох, аялах зэрэг аялал жуулчлалын хэрэгцээг төвлөрүүлэхийн зэрэгцээ Хятадын эдийн засаг аажмаар сэргэж байна” гэжээ.

 Ройтерс агентлагийн мэдээлснээр “Хятадын кино театрууд энэ оны хамгийн ачаалалтай өдрийг эхлүүлэх төлөвтэй байгаа бөгөөд нийтийн хоолны салбар 2019 ондоо эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

 Их Британийн "Файнэншл таймс" сонинд мэдээлснээр “Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах бодлогоо оновчтой болгож, оршин суугчдын гадаадад зорчихыг хөнгөвчилж, ажил хэргийн аялал нэмэгдэн, хөрөнгө оруулалт, худалдааны солилцоо хийх боломжуудыг нэмэгдүүлсэн байна” гэлээ.

 Fresh News Камбожийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Лин Жиевута хэлэхдээ “Энэ жилийн хаврын баяр бол Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээгээ оновчтой болгосны дараах анхных хаврын баяр тохиож байгаа юм. Хүмүүс эх орондоо буцаж, аялж, эрч хүчээр дүүрэн байна” гэв.

 АНУ-ын Consumer News and Business Channel мэдээлснээр эдийн засагчид Хятадын урт хугацааны өсөлтийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байна. Уг тайланд Голдман Сакс группийн хийсэн дүн шинжилгээг иш татан тэмдэглэхдээ, урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг тохируулж, оновчтой болгон, хүн амын шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлснээр Хятадын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.2 хувьд хүрэх болно гэжээ. Аялал хэвийн байдалдаа орохын хэрээр Хятадын эдийн засгийн өсөлт Хятадын ойр орчмын бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэжээ.

 Танзанийн Дар-эс-Саламын их сургуулийн Хятад судлалын төвийн захирал Хамфри Моши хэлэхдээ: “Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засаг ба худалдааг сэргээж, дэлхийн эдийн засгийг тахлын манангаас аль болох хурдан гаргах болно” гэжээ.

 Тайланд-Хятадын "Бүс ба зам" судалгааны төвийн захирал Виллен Фетчаон Пэдди хэлэхдээ: “Хаврын баярын уур амьсгалтай, хүчтэй хэрэглээ нь Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой болгож байгаа нь зөв болохыг нотолсон юм. Цаашид боловсон хүчин, хөрөнгө мөнгө, худалдааны солилцоо сэргэж, энэ онд Хятадын эдийн засаг хүчтэй сэргэж, илүү их үр дүнд хүрнэ гэж үзэж байна” гэжээ.

 АНЭУ-ын чиг хандлага судалгаа, зөвлөгөө өгөх төвийн ахлах судлаач Нажила Азароуни хэлэхдээ “Хаврын баяр бол гэр бүлээ нэгтгэх, хамтдаа тэмдэглэх баяр бөгөөд энэ нь шинэ жилийг дахин нэгтгэж, дахин эхлүүлэхийн эхлэл юм. Би Хятадад аль болох хурдан буцаж, Хятадыг олон янзаар дүүрэн судлахыг тэсэн ядан хүлээж байна" гэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл