solongonews
Ван И Австралийн Гадаад хэргийн сайд Хуан Иншянтай утсаар явив
2022-11-09 20:56
Ван И Австралийн Гадаад хэргийн сайд Хуан Иншянтай утсаар явив.

 Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И хүсэлтийн дагуу Австралийн Гадаад хэргийн сайд Хуан Иншянтай 11-р сарын 08-нд утсаар ярив.

  Хуан Иншян хэлэхдээ “Цуцалтгүй хүчин чармайлтаар Австрали Хятадын харилцаанд эерэг өөрчлөлт гарсан байна. Австралийн тал үргэлжлэн нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, тодорхой асуудлыг хариуцлагатай зөв зохицуулан, хоёр орны харилцааг сайжруулж бэхжүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргах болно".

  Ван И хэлэхдээ “Хятад, Австралийн харилцаа тайвширч, сайжрах нь хоёр талын язгуур ашиг сонирхол ба хоёр орны ард түмэн , олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлтэд нийцэж байна. Хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны үндсэн чиг баримжаагаа үргэлжлүүлэн баримтлах ба харилцан хүндэтгэх үзэл санааг баримталж, санал зөрөлдөөнөө хадгалан нийтлэг ойлголтод хүрч, харилцан ашигтай, хамтдаа хожих зорилтыг биелүүлэхийн төлөө ажиллах ёстой” гэв.

  Тэрээр мөн “Хоёр орны харилцан итгэлцлийг сэргээж, хоёр орны харилцааг хэвийн байдалд нь оруулахад тус дөхөм үзүүлэхийн зэрэгцээ тэдний зүй ёсны асуудалд үе шаттайгаар хандаж, дэлхийн өнөөгийн сорилтыг шийдвэрлэхэд хамтран эерэг хувь нэмэр оруулах болно” гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл