24-нд болсон Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь цаг үеийн халуун цэгийн асуудлаар гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
“Интернэтийн цэвэрлэгээ” гэдэг нь хэрэг дээрээ “албадлагын чанартай наймаа” төдий
Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 23-нд Твиттер хуудсандаа дахин Хятад улсын 5G сүлжээний бүтээн байгуулалтыг дахин харлуулсанд холбогдуулж Ван Вэньбинь сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Америкийн талын “интернэтийн цэвэрлэлээ” гэдэг нь хэрэг дээрээ “албадлагын чанартай наймаа” төдий болохоор эрт оройгүй хүмүүсээс хөндийрөх нь мэдээж.
Америкийн зарим улс төрчид үндэсний аюулгүй байдал гэгчийг дэндүү хөөрөгдөж, үндэсний хүчээ ашиглан гадаадын аж ахуйн нэгжийг дарамталж байгаа нь технологийн салбар дахь Америкийн ганцаар эзэмшлийн байдлын суурийг хамгаалахын төлөө юм. Энэ нь яалт ч үгүй эдийн засгийн дээрэнгүй үзлийн улмаас зах зээлийн өрсөлдөөний зарчим, олон улсын эдийн засаг, худалдааны дэглэмээс няцсан үйлдэл болохоор олон улсын аж үйлдвэрийн сүлжээ, хангамжийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг эвдэх болно.
Америкийн Хятад улсад чиглүүлсэн хориг бол “Америкийг тэргүүлэх байранд тавих” бодлогын үр дүн, Хятад, Америкийн дунд Европ сонголт хийх сонирхол алга гэж сүүлийн өдөр Европын зарим хэвлэл мэдээлсэн байна. Сүрдүүлж албадах, дээрэлхэх нь Хятадын аж ахуйн нэгжийн хөгжлийг хориглож чадахгүй. Өдгөө Хятад улс нэгэнт 5G сүлжээний 718 мянган станц байгуулж, дэлхийн хамгийн том 5G сүлжээг бүрдүүлээд байна. Дэлхийн улс түмэнтэй нээлттэй, харилцан ашигтай хамтран ажиллахад Хятад улс бэлэн бөгөөд арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцдэг шигээ олон улсын эдийн засаг, худалдаа, технологийн хамтын ажиллагаанд Хятад улсыг ялгаварлан гадуурхахаас татгалзахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна гэжээ.
Австралийн шинжлэх ухааны экспедицийн багийн өвчилсөн гишүүнийг аварчээ
Эх сурвалжийн дагуу, Саяхан Хятад, Америкийн шинжлэх ухааны экспедицийн баг өмнөд туйлд аврах ажиллагааг хамтран зохион байгуулж, Австралийн багийн хүнд өвчилсөн гишүүнийг эх оронд нь хүргэжээ. Тэгвэл өмнөд туйл дахь Австралийн судалгааны төслийн хариуцлагатан Ким Эллис хэлэхдээ, Хятад, Америкийн багт маш их талархаж байна. Өмнөд туйлд улс орнуудын маш сайн хамтын ажиллагаа оршсоор бий гэдгийг энэ нь дахин гэрчилж байна гэжээ.
Үүнд холбогдуулж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, цаашид ч улс орнуудад чадлын хирээрээ тусалж ажиллахад Хятадын тал бэлэн гэжээ.
Хуурамч мэдээллийг илчлэв
“Цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаанд Хятад улс улам их шаардлага дурдсаны улмаар Хятад-Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн тухай хэлэлцээ эцсийн зангилгаа үедээ зогсонги байдалд ороод байна” гэж гаднын зарим хэвлэлээр бичигдсэнд холбогдуулж хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, “Хятад, Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн тухай хэлэлцээ өдгөө урагштай явагдаж байна. Зогсонги байдалд орлоо гэдэг бол худал мэдээлэл. Хятад, Европын хөрөнгө оруулалтын тухай хэлэлцээ нь хоёр талд бүгдэд нь ашигтай бөгөөд худалдааг чөлөөтэй болгох, хөрөнгө оруулалтыг хялбарчлахад ашигтай юм” гэжээ.
