Улс байгуулагдсаны баярын ёслолд 188 цэрэг армийн төлөөлөгч оролцоно
2019-09-25 16:31
Улс байгуулагдсанб баярын ёслолд 188 цэрэг армийн төлөөлөгч оролцоно.
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын жагсаалд тус улсын армийн бие бүрэлдэхүүнээс гадна, 97 улс орноос хүрэлцэн ирэх 188 цэрэг армийн төлөөлөгч оролцох болно.
10-р сарын 01-нд нийслэл Бээжин хотын төв талбайд болох ёслолын арга хэмжээний бэлтгэл ажил дууссаныг Хятад улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Хятадын онцлогт социалист нийгмийн сүр хүчийг харуулах, нийгмийг аюулаас хамгаалах, батлан хамгаалах бүтцийн хөгжил дэвшлийг харуулах энэхүү сүрт жагсаалыг орон даяар шууд дамжуулан нэвтрүүлэх юм байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
