Хятад улс Лаосын хойд хэсэгт усан ашиглалтын төсөл хэрэгжүүлж байна
2021-06-09 11:23
Хятад улс тосгоны иргэдийн ундны усны аюулгүй байдлыг хангах үүднээс Лаос улсын хойд хэсэгт “Лансан-Меконгийн рашаан булгийн мөрийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Хятад улсаас Луанг Прабангт суугаа Ерөнхий консулын газрын мэдээлснээр, Хятадын тал Лансан-Меконгийн хамтын ажиллагааны тусгай сангаар дамжуулан Лаос улсын хойд хэсэгт “Лансан-Меконгийн рашаан булгийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхийг дэмжиж, орон нутгийн иргэдийн ундны усны аюулгүй байдлыг ханган, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж байна.
“Лансан-Меконгийн рашаан булгийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г Хятадын Усны нөөц ба усан цахилгааны судалгааны хүрээлэн, Лансан-Меконгийн усны нөөцийн хамтын ажиллагааны төв, Хятадын “BIDR” компани зэрэг байгууллага нэгжүүд хамтран хэрэгжүүлж байгаа юм байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
