Шиньжян дахь Казахуудын өвөлжөөний нүүдэл
2021-11-19 17:20
Шиньжян дахь Казахуудын өвөлжөөний нүүдэл


Арван нэгдүгээр сард цаг агаар хүйтэрч, Хятадын Шиньжяны Или Казах үндэстний өөртөө засах орны Жаосу шяний 180 мянга гаруй өвөлжөөний нүүдэл эхэлжээ. Үсүн уулын хавар, намрын бэлчээрээс малчид Ахэ Язи их хавцлын өвөлжөө рүү нүүж байна. Энд их цас унаагүй, мал нь өвс тэжээл сайтай байгаа бөгөөд өвлийг онд мэнд давах боломжтой байна.
Өмнө нь Казах малчид морин тэргээр хамаг юмаа ачин, хаана явсан газраа буудалладаг байсан юм. Орчин үед Казах малчдын амьдрах орчин сайжирч нүсэр ачааг гэрээсээ зорьсон газар руугаа машинаар урьдчилан тээвэрлэн хүргэдэг болж, өвөлжөө рүү нүүх үед зөвхөн хоол унд, энгийн гэрээ бэлдэн нүүдэг болжээ.



Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх
