2004 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Шилийнгол аймгийн Юаний дээд нийслэлийн соёлын үзэсгэлэнт төрх нь Сү Жөү хотод болсон 28 дугаар хугацааны дэлхийн соёлын өвийн их хурал дээр Хятад улсын дэлхийн соёлын өвийн бэлтгэл нэрсийн жагсаалд арван гуравдугаарт жагсжээ.

Шилийнгол аймгийн Шулуун хөх хошууны хилд байрлах Юаний дээд нийслэлийн соёлын өнгө төрхийг аль эрт 1996 онд Хятад улсын Засгийн газраас дэлхийн өвөөр бүртгүүлэх нэрсэд бүртгэн оруулав. 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Оросын Санкт-Петербург хотод болсон 36 дахь удаагийн дэлхийн өвийн зөвлөлийн хурал дээр Хятад улсын бүртгүүлэх соёлын өвийн төрөл зүйл болох Юаний дээд нийслэлийн буурийг “Дэлхийн өвийн нэрс”-д бүртгэн оруулахаар санал нэгтэй зөвшөөрснөөс Юаний дээд нийслэлийн буурь нь Хятад улсын 30-р төрлийн дэлхийн соёлын өв болж, Хятад улсын дэлхийн өвөөр бүртгүүлсэн 42 дахь газар болж, Өвөр Монголд дэлхийн өвгүй байсан түүхийг эцэслүүлэв.
Юаний дээд нийслэлийн буурь нь Хятад улсын Юань улсын нийслэл хотуудын доторх хамгийн эрт байгуулсан, өнө олон жилийн түүхтэй, бүтээн байрлуулалт нь өвөрмөц, хамгийн бүрэн бүтэн байгаа буурийн хувьд Хятадын төв орны тариалах орон ба Ази тивийн умардын мал аж ахуйн орны уулзвар бүсэд байрлаж байгаа газар зүйн онцлог, 13 дугаар зуунаас 14 дүгээр зуун хүртэлх нүүдлийн мал маллах үндэстний цэрэг дайнд мордож байсан цагаас вант төрийн засалт тийш шилжсэн явц дахь нүүдлийн мал маллах соёл ба тариалах соёлын мөргөлдөөн болон нэгдлийг гэрчилсэн байна.
