Миний мөрөөдлийн хурим
2015-12-28 18:21
Хурим хийнэ гэдэг үнэн хэрэгтээ зүгээр санаагаараа төлөвлөөд болчихдог зүйл биш юм. Нэгэнт хийж байгаа бол арга ядсан, аргацаасан байдлаар биш, харин санаа сэтгэлдээ тултал хийх нь мөрөөдлийн төгс биелэл билээ. Иймд бэлзэг солилцох алтан хормоо эртнээс төлөвлөж, сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээдэг учиртай.

Эмэгтэй хүн бүр хүүхэд байхаасаа л цагаан морьтой ханхүү хүрч ирээд эхнэрээ болгоно гэж мөрөөддөг. Тэгээд гайхамшигт тансаг нэр цуутай сайхан хурим хийж, хун цагаан даашинзаар гоёно хэмээн анхнаасаа л мөрөөдөцгөөдөг шүү дээ. Тийм болохоор хурим гэдэг энэ үг бүсгүй хүн бүрийн нэгэн насны мөрөөдөл, өнөөх гайхамшигт тансаг даашинз нь хамгийн том гоёл нь болох. Харин “Монголжингоо”-гийн бүсгүйчүүд маань мөрөөдлийн хуримаа хэрхэн төсөөлж байна вэ. Бас хэзээ төлөвлөж байна вэ.
Хурим хийнэ гэдэг үнэн хэрэгтээ зүгээр санаагаараа төлөвлөөд болчихдог зүйл биш юм. Нэгэнт хийж байгаа бол арга ядсан, аргацаасан байдлаар биш, харин санаа сэтгэлдээ тултал хийх нь мөрөөдлийн төгс биелэл билээ. Иймд бэлзэг солилцох алтан хормоо эртнээс төлөвлөж, сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээдэг учиртай.
Хуримын ордонд өрх гэрийнхээ анхны галыг тулганд нь асаах ёслол үйлдэхэд 700-800 мянган төгрөгт багтаж байна. Харин хурим зохион байгуулах тусгай групп хөлслөхөд 1,5 сая төгрөгөөс ханш нь эхлэх жишээтэй. Үүний дээр хувцас хэрэглэл, хүнс хоол гээд бүх зардлыг нь тооцвол хамгийн энгийн хурим 10 сая төгрөгт багтаж байна.
Ирсэн зочид бүр бэлэгтэй ирдэг болохоор хурим гэдэг нэгэн ёсны бэлгээр бороо орох мөч. Энэ ч яахав, гол нь биш. Хамгийн гол нь хайр сэтгэлээрээ нийлсэн хүмүүс нэгэн насныхаа мөрөөдлийг зангидаж, ижий аав нь үр хүүхдийнхээ сайн сайхан явааг харж нулимс мэлмэрүүлж, анд нөхөд гэгээн бүхнийг ерөөх хамгийн мартагдашгүй өдөр байх болно.
Ийм болохоор хуримаа яарч, сандарч, цаг хугацаанд баригдаж хийвэл ядсан, аргацаасан байдлаар л төгсөх болно. Оронд нь тохирсон цаг мөчийг хүлээх хэрэгтэй. Заавал гэрлэлтээ батлуулчихаад шууд хуримаа хийнэ гэж өөрсдийгөө ч, өрөөлийг ч зовоох хэрэггүй. Боломж нь байвал хийгээд, боломж нь одоогоор гүйцэгдээгүй бол тохиромжтой хугацааг хүлээх нь зүйтэй юм. Хоёр, гурван хүүхэд гаргачихаад ч хуримаа хийж байгаа хосууд байж л байдаг. Хамгийн гол нь элбэг хангалуун, ирсэн зочид сэтгэл дүүрэн, бэлзэг солилцох хосууд итгэл дүүрэн байх тэр л мөч чухал шүү дээ.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
