
БНХАУ-аас Монгол Улсад суух элчин сайд Цай Вэньруй 02-р сарын 03-ны өдөр Монгол Улсын ГХ-ны сайд Д.Цогтбаатартай уулзаж, итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг өргөн барилаа. ЭСЯ-ны Элчин зөвлөх Яан Чиндун, Улс төрийн зөвлөх Ли Яаньжун, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Энх-Амгалан, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Хөрш орнуудын газрын дэд захирал Н.Туяацэцэг нар уулзалтад оролцлоо.
Элчин сайд Цай Вэньруй ГХ-ны сайд Д.Цогтбаатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн мэндчилгээг дамжууллаа. Тэрээр Хятад, Монгол хоёр орон бол сайн хөршүүд, сайн найзууд, сайн түншүүд билээ. Талуудын хамтын хичээл зүтгэлээр, сүүлийн жилүүдэд, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр хөгжилд хүрч, түүхийн шинэ эхлэл дээр ирээд байна. Энэхүү чухал үед Монгол Улсад суух элчин сайдаар томилогдон ирсэн учир нэр хүндтэй эрхэм зорилго, асар хүнд үүрэг даалгаврыг мэдэрч байна. Монгол Улсын Засгийн газар болон салбар бүрийн нөхөдтэй хамтран, Хятад, Монголын улс төрийн харилцан итгэлцэл, уламжлалт найрамдлыг тасралтгүй бэхжүүлж, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Монгол хоёр орны харилцаа шинэ амжилтад хүрч, шинэ хуудсыг нээхэд түлхэц болон ажиллах болно гэлээ.
Сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газар болон ГХЯ-ыг төлөөлөн элчин сайд Цай Вэньруйд Монгол Улсад элчин сайдаар томилогдон ирсэнд халуун баяр хүргээд, Монгол, Хятад хоёр орон бол мөнхийн хөршүүд, уул усаар холбогдсон, амь нэгтэй, урт удаан найрамдлын түүхтэй орнууд юм. Өнөөдөр, хоёр орны харилцаа түүхийн хамгийн сайн үе дээрээ явж байгаа бөгөөд харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх сайхан боломж бүрдээд байна. Монголын тал ямагт Хятадтай харилцах харилцааг хөгжүүлэхийг гадаад бодлогын тэргүүлэх чиглэлээ болгосоор ирсэн хэмээв. Тэрээр мөн, Монгол Улсын ГХЯ болон хувь хүний үүднээс элчин сайд Цай Вэньруйгийн ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлж, цаашид ч мөн Хятадын ЭСЯ-тай нягт хамтын ажиллагаагаа хадгалж, Монгол, Хятад хоёр орны харилцааг илүү өндөр хөгжилд хүргэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна гэсэн юм.
Элчин сайд Цай Вэньруй Монголын талд Хятад улсад дэгдээд байгаа шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг танилцуулан, Монголын талын халамж, дэмжлэгт талархал илэрхийллээ. Монголын тал Хятадын Засгийн газраас өвчний эсрэг хэрэгжүүлж байгаа хурдтай бөгөөд үр дүнтэй аргуудад итгэж буйгаа илэрхийлэн, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажилд Хятадын талтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд бэлэн байна гэв.
