solongonews
Ван И: Персийн булангийн орнууд Персийн булангийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллах ёстой
2022-01-17 08:25
Ван И: Персийн булангийн орнууд Персийн булангийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллах ёстой.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И 15-ны өдөр Саудын Араб, Бахрейн, Кувейт, Оман, Турк, Иран зэрэг зургаан орны гадаад хэргийн сайд нар болон Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзсаны дараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгсөн байна.Тэрээр Персийн булангийн бүс нутгийн байдлын талаар ярихдаа, нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн ч Персийн булангийн орнууд Персийн булангийн аюулгүй, тогтвортой байдлын талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэжээ.

Ван И хэлэхдээ "Персийн булан нь эрчим хүчний нөөцөөр баялаг бөгөөд бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал нь дэлхийн стратегийн орчинд холбогдох юм. Одоогийн байдлаар Персийн булангийн хоёр эргийн орнуудын харилцаа өдөр ирэх тусам гүнзгийрч, Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх яриа хэлэлцээ ахицтай үргэлжилсээр бий юм.Энэ нь бүс нутгийн нөхцөл байдал илүү сайн тийш хөгжиж байгаа ч бас янз бүрийн асуудал, сорилтууд тулгарч бийг ойлгох ёстой. Гэсэн хэдий ч нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Персийн булангийн орнууд Персийн булангийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хэрэгжүүлэхэд өөрсдөө эзэн мэдэх ёстой гэж бид үзэж байна" гэжээ.

Мөн Ван И хэлэхдээ "Персийн булангийн Арабын орнууд болон Иран бол дотно хөршүүд юм.Хөршүүдийн хоорондын санал зөрөлдөөн байх тусмаа харилцаа холбоогоо эрчимжүүлэх нь зөв. Персийн булангийн Арабын орнууд болон Иран хоёр хоёулаа Хятадтай найз нөхөд байж, Хятадын онцгой нөлөөг өндрөөр үнэлж, Хятад улс илүү их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт  найдаж байна. Үүний тулд бид ч мөн зүтгэн ажилласаар.Ү Ши хотод болсон уулзалтын үеэр би Хятадын санал болон санаа бодлыг хуваалцаж, итгэлцлээ нэмэгдүүлж, эргэлзээг арилгах ажлыг хийсэн. Саудын Араб, Иран хоёр орон харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, бүх талууд бүс нутгийн энх тайвныг тогтооход үүрэг гүйцэтгэх хүсэлтэй" байна гэв.

Мөн тэрээр "Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийг сэргээх тухай асуудал үргэлжилсээр бөгөөд Хятад улс хэлэлцээрт оролцогчдын нэг болохын хувьд зөвшилцөлд хүрэхэд идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Хятад улс Персийн булангийн бүс нутагт олон талт яриа хэлэлцээний платформ байгуулахыг санал болгов. Мөн Персийн булангийн эрэг орчмын орнуудын мэргэжилтэн, эрдэмтдийг Хятадад урьж, санаачилгын үйл явцыг эхлүүлэхээр зорьсон" гэжээ.

Ван И онцлохдоо "Хятад улс дараагийн шатанд талуудын хүслийг хүндэтгэж, талуудын дуу хоолойг сонсож, санал санаачилгыг нэгтгэх үндсэн дээр, Персийн булангийн бүс нутаг дахь олон талт яриа хэлэлцээний платформыг бүтээн байгуулах тал дээр хүчин чармайлт гаргаж, "1.5 зам" форумын хурлыг цаг тухайд нь хуралдуулж, засгийн газрын түвшний яриа хэлэлцээ болгох ажлыг урагшлуулна. Бид Йемен зэрэг бүс нутгийн яаралтай шийдвэрлэх улс төрийн шийдлүүдийг хэлэлцэхэд чиглүүлж, үүний улмаар харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэхийг санал болгож байна. Бид тохиромжтой нөхцөл байдалд мөн Персийн булангийн нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдалд хүрэхийн тулд булангийн хамтын аюулгүй байдлын механизмыг бий болгох талаар ч хамтран ажиллаж болно" гэсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл