solongonews
Хөххотын XIX удаагийн эмийн үзэсгэлэн яармаг боллоо
2017-02-16 17:48
Хөххотын XIX удаагийн эмийн үзэсгэлэн яармаг боллоо.

2017 оны Хөххот дахь анагаах ухааны эм эмнэлгийн солилцооны яармаг өнөөдөр буюу 2 дугаар сарын 16-нд Өвөр Монголын Үзэсгэлэнгийн Ордонд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн яармагт Хятадын 32 муж, хот, ӨМӨЗО-ны 2600 гаруй нэр хүндтэй эмийн үйлдвэрийн аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцсон байна.

Яармагт 920 сая юанийн өртөг бүхий солилцоо арилжаа хийгдсэнээр барахгүй, Өвөр Монголын зочид буудал, зоогийн газар, аялал жуулчлал зэрэг холбогдох салбарт 120 сая юанийн ашиг орлого хүртээж, 10 мянган иргэдийг түр хугацааны ажлын байраар хангасан байна. 

Дашрамд дуулгахад Хөххот дахь эмийн бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг нь 1999 онд анх удаа Хөххотноо зохион байгуулагдаж байсан бол энэ жилийн хувьд 19 дэх жилдээ зохиогдож байгаа томоохон яармаг болно. 

Зохиогч: Бэлгэсэн Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл