Эхний долоон сард хот суурингийн хөдөлмөр эрхлэгчид 8.22 саяар нэмэгдэв
2021-08-16 15:25
Эхний долоон сард хот суурингийн хөдөлмөр эрхлэгчид 8.22 саяар нэмэгдэв.
Хятадын Статистикийн Үндэсний Газраас 08-р сарын 16-нд нийтэлсэн бүртгэлээс үзэхэд 01- ээс 07-р саруудад Хятад улсын хэмжээнд хот, суурингийн хөдөлмөр эрхлэгчид 8.22 саяар нэмэгдэж, жилийн зорилтын 74.7 хувийг биелүүлжээ.
07-р сард улсын хэмжээнд хот суурингийн ажилгүйдлийн түвшин 5.1 хувьтай байсан нь зургаадугаар сараас 0.1 нэгжээр өссөн байна. 16-24 насны, 25-59 насны хүн амын ажилгүйдлийн түвшин тус тус 16.2 хувь, 4.2 хувь байна. Харин улсын хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн ажилчдын долоо хоногийн дундаж ажлын цаг 47.7 цаг байсан нь зургаадугаар сараас 0.1 цаг нэмэгджээ.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
