
Хятадын дэд дарга Хань Жэн 12-р сарын 07-ны өдөр Гондурасын Конгрессын дарга Редондог хүлээн авч уулзав.
Хань Жэн хэлэхдээ “Энэ оны 03-р сард хоёр улсын төрийн тэргүүн нарын ухаалаг шийдвэрээр Хятад улс Гондурас улстай албан ёсоор дипломат харилцаа тогтоосон юм. Дипломат харилцаа тогтоодгоос хойш Хятад-Гондурасын харилцаанд хөгжлийн өргөн боломж, сайн эхлэлийг тавьсан юм. Хятад улс Гондурасын талтай хамтран хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хүрсэн чухал зөвшилцлийг идэвхтэй хэрэгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард түмний хэлхээ холбоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятад, Гондурасын харилцааны гүнзгийрүүлсэн, бодит хөгжлийг дэмжиж, тогтвортой, алсыг харахад ахиц дэвшил гаргасан байна. Хятад улс орчин үеийн хөгжлийн замд Гондурастай гар нийлэж ажиллаж, харилцан солилцоо, харилцан суралцах, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан ашигтай, нийтлэг хөгжилд хүрхэд бэлэн байна" гэжээ.
Редондо хэлэхдээ “Хятад улстай дипломат харилцаа тогтоосон нь Гондурасын урт хугацааны хэтийн төлөвтэй, ард түмний хүсэлд нийцсэн түүхэн шийдвэр юм. Гондурас нь нэг Хятадын зарчмыг тууштай баримталдаг бөгөөд Гондурас нь хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна”.
