Чүнчин хотноо Хятадын баруун биеийн олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын 6 дахь үзэсгэлэн 5-р сарын 23-д нээгдлээ. "Шинэ баруун бүс, шинэ үйлдвэрлэл, шинэ үйлчилгээ" уриатай үзэсгэлэнд 40 гаруй улс, бүс нутаг, Хятадын 20 гаруй муж, хотын 900 гаруй компани оролцож байна. Үзэсгэлэн энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ.
Тус үзэсгэлэн нь логистик, санхүүгийн үйлчилгээ, дижитал технологи бүхий үйлчилгээ зэрэг орчин үеийн үйлдвэрлэл үйлчилгээний салбарт анхаарлаа хандуулж байгаа юм. Энэ үеэр баруун бүсийн хамтын ажиллагаа, нээлттэй байдал, хамтын хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжих, хэлэлцээр хийх, шинэ бүтээгдэхүүн гаргах, гэрээнд гарын үсэг зурах зэрэг 12 тусгай арга хэмжээ зохиох юм байна.
Баруун бүсийн худалдаа хамтын ажиллагааны чухал индэр, хөрөнгө оруулалтыг дэмжих платформ, гадаад харилцааны индэр болохын хувьд, энэхүү 6 дахь үзэсгэлэн нь баруун бүс нутаг өөрийн дүр төрхийг харуулах, гадаадад нээлттэй байх, хамтын ажиллагаа өрнүүлэх цонх болж байгаа юм. Мөн олон улс болон дотооддын хамтын ажиллагааг дэмжих хөшүүрэг болно.
