Импортын V экспогийн үзэсгэлэн дэлгэгдэж, гэрээнүүд ч тасралтгүй хийгдэв. Экспод оролцогчид хамтын ажиллагаагаа идэвхтэй бэхжүүлж үр дүнд хүргэсэн байна. "Алхам алхмаар гэрлийн зүг урагшилна". Импортын экспо нь Хятад улсын хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох цонх, дээд түвшний нээлттэй байдлыг дэмжих платформ болсны хувьд олон улсын бараа бүтээгдэхүүнийг дэлхий даяар хуваалцаж, Хятад болон дэлхийг үргэлжлүүлэн холбож, нээлттэй хамтын ажиллагааны үр дүнд харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулах болно.
Олон тооны шинэ хэрэглэгчтэй гарын үсэг зурав
Экспогийн Казахстаны лангуун дээр төрөл бүрийн ундаа, цагаан идээ, зөгийн бал, амтлагч зэрэг дэлгэгдсэний дотор лаазтай тэмээний хуурай сүү хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байв.
“Казахстаны сүүн бүтээгдэхүүний компаниудын хувьд Хятадын зах зээлд бизнесийн асар их боломжтой байдаг” хэмээн лангуу хариуцсан ажилтан Алибек Смаилов хятад хэлээр сайн ярьж байв.
Казахстанд өндөр чанарын тэмээний сүүний эх үүсвэр бий. Сүүлийн жилүүдэд орон нутгийн аж ахуйн нэгжүүд тэмээний сүүг худалдаанд гаргах үзэл баримтлалыг бэхжүүлж, технологийн хөрөнгө оруулалтыг тасралтгүй нэмэгдүүлэн, бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Казахстаны бизнес эрхлэгч Мерам Бековын үүсгэн байгуулсан "Казпот" брэндийн ингэний хуурай сүүг 2018 оны анхны импортын экспод танилцуулсан бөгөөд түүнээс хойш нэр хүнд нь нэмэгдсээр байв. Экспогийн платформын ачаар "Казпот" Хятадад хоршооны төлөөлөгчөө олж, 2022 оны эхний хагаст Хятадын хэд хэдэн томоохон цахим худалдааны платформ дээр тэргүүлэх дэлгүүрүүдээ нээж сарын борлуулалт нь тогтмол өсөж байгаа юм.
“Экспод жил бүр олон тооны шинэ үйлчлүүлэгчидтэй гарын үсэг зурж, экспогийн "найзын тойрог" улам бүр өргөжин тэлж, дэлхийн компаниудад илүү их хөгжлийн боломжийг бий болгоно гэдэгт итгэж байна” гэж Смаилов Сайд ярив.
Хэд хэдэн "ногоон амжилт"-д хүрэв
Deloitte компанийн лангуунд зочлон ирж буй хүмүүс QR кодыг уншуулан "Deloitte Training" гар утасны АПП-г татаж авахаас гадна Их Британид төвтэй энэхүү мэргэжлийн үйлчилгээний байгууллагын сүүлийн жилүүдэд байгаль орчин, нийгэм, компанийн засаглалын чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг шалгах боломжтой байв.
"Бид энэхүү платформоор дамжуулан ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг салбарын хүмүүст технологийг илүү сайн ойлгуулж, авьяас чадварыг "ногооноор чадавхжуулах"-ыг хэрэгжүүлэхийг зорьж байна" гэж Deloitte-ийг хариуцсан хүн Зэн Шүньфү ярив.
Deloitte компани экспо дээр ногоон болон нүүрстөрөгч багатай ололт амжилтынхаа нэг болох "Нүүрстөрөгчийн ул мөрийн хүчин зүйлийн номын сан"-г онцлон үзүүлэв. Зэн Шүньфү хэлэхдээ “Энэ хүчин зүйлийн номын сангаар дамжуулан нийгмийн бүх давхарга нүүрстөрөгчийн ул мөрийг илүү нарийвчлалтай тооцож, тооцооны үйл явцыг мөн хялбарчилж, аж ахуйн нэгжүүдэд шийдвэр гаргахад тустай болно. Энэхүү фактор банк нь Хятадын зах зээлд тусгайлан зориулагдсан бөгөөд Хятадад "давхар нүүрстөрөгч"-ийн зорилтыг хэрэгжүүлэхэд тусална” гэв.
Одоогийн байдлаар олон аж ахуйн нэгж "Нүүрстөрөгчийн ул мөрийн хүчин зүйлийн номын сан"-г ашиглах гэрээ байгуулаад байгаа.
Зэн Шүньфү хэлэхдээ “Экспо нь ногоон хөгжлийн үзэл баримтлалд анхаарлаа хандуулж, экспод оролцогчдыг прагматик хамтын ажиллагааны платформоор хангаж, компани нь экспогоор дамжуулан хэд хэдэн "ногоон амжилт"-д хүрсэн” гэжээ.
Хятадын зах зээлд олон олон бүтээгдэхүүнийг сурталчилж байна
Өргөн хэрэглээний барааны үзэсгэлэнгийн талбайд таван жил дараалан экспод оролцсон Францын L'Oreal групп олон тооны шинэ хөрөнгө оруулалт, шинэ технологи, шинэ брэнд, шинэ туршлагаа гол лангуундаа дэлгэн үзүүлсэн байна. L'Oreal групп гоо сайхны үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцогчийн хувьд энэ жилийн экспод 225 бүтээгдэхүүн авчирсан нь нийт тоогоор шинэ дээд амжилтыг үзүүлэв.
Сүүлийн таван жилийн хугацаанд L'Oreal групп олон улсын нийт 16 шинэ брэнд, олон зуун шинэ бүтээгдэхүүнийг экспод гаргаж, эдгээр бүтээгдэхүүнийг хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн болгох бат бөх суурийг тавьсан юм. Тус группийг хариуцсан хүн Фэй Бөрүй хэлэхдээ “Сүүлийн таван жилд тус групп Хятадад сүүлийн 20 жилийнхээс илүү олон шинэ брэнд, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, экспо нь Хятадын зах зээлд олон олон бүтээгдэхүүн гаргахыг дэмжиж байгаа нь инновацад анхаарлаа хандуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн ач холбогдлыг харуулж байна” гэв.
L'Oreal групп мөн Хятад, Япон, Солонгосын гоо сайхны аж үйлдвэрийн инновацын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулж, Хятад, Япон, Өмнөд Солонгосын зах зээл дэх технологийн хамтын ажиллагаа, инновацыг голлон авч үзсэн байна. Экспо платформын тусламжтайгаар тус групп Шанхай, Токио, Сөүлд нээгдсэн R&D төвүүдийг ашиглан хамтран ажиллах шинэлэг гарааны компаниуд болон ханган нийлүүлэгчдийг сонгон шалгаруулсан юм.
Гоо сайхныг хуваалцах платформыг бий болгоно
Сүүлийн таван жилийн хугацаанд экспо нь хүмүүс хоорондын болон соёлын солилцоог дэмжих платформыг бий болгов.
Энэ жилийн экспогийн үзэсгэлэнд оффлайн павильонуудаас гадна Аргентин, Австри, Казахстан, Исланд зэрэг 66 улс, олон улсын 3 байгууллага нэмэлт бодит байдал, бодит цагийн рендер зэрэг технологийг ашиглан төрөл бүрийн хэлбэр, баялаг бүхий “үүлэн үзэсгэлэнгийн танхим”-уудыг барьж, өвөрмөц соёл урлаг, технологийн шинэчлэл болон бусад контентыг үзүүлсэн байна.
Узбекистаны үндэсний онлайн үзэсгэлэнд үзэгчид эртний торгоны замын соёл иргэншлийн дур булаам хэв маягийг сонирхов. Экспод анх удаа оролцсон Никарагуа онлайн үндэсний үзэсгэлэнд нэвтэрч Карибын тэнгисийн бүс нутгийн соёл, урлагтай танилцжээ. "Мөс ба галын орон" Исландын үндэсний онлайн үзэсгэлэн нь Нордикийн арлын орны хоолны соёл, эрүүл амьдралын философийг харуулж байв.
Хорватын Аялал жуулчлалын сайд Николина Брниак хэлэхдээ “Хорватын үндэсний онлайн үзэсгэлэн нь ногоон байгаль орчныг хамгаалах, соёл урлаг, аялал жуулчлал болон бусад сэдвүүдийг багтаасан бөгөөд Хятадын үзэгчдэд Хорватын талаар иж бүрэн ойлголт өгч, хоёр орны ард түмний харилцааг хөгжүүлэхийг зорьж байна” гэжээ.
Италийн Ridge группийн холбогдох хүн Шюй Шяолун хэлэхдээ “Экспо нь баялаг, өнгөлөг дэлгэцийн агуулгыг ашиглан гоо сайхныг хуваалцах платформыг бий болгож, хүмүүнлэгийн салбарын солилцоонд гүйцэтгэх үүргээ үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр байна” гэв.
Экспо улам сайжирна гэдэгт би итгэж байна
Шинэ Зеландын сүүн бүтээгдэхүүний R&D компанийн ерөнхий менежер Рой хэлэхдээ “Экспогийн эхний өдөр Хятадын үйлчлүүлэгчид 38 чингэлэг шинэ бүтээгдэхүүн бүрэн захиалсан бөгөөд хэрэглэгчдийн эрэлт нэмэгдсээр байна” гэв.
Theland компани анхны шинэ бүтээгдэхүүн болох "Ялгаралгүй сүү"-ээ энэхүү экспод авчрав. Мал аж ахуйгаас эхлээд үйлдвэр, хоолны ширээ хүртэл бүх процесс нь нүүрстөрөгч багатай байж, зөвхөн гаднах савлагаанд хэрэглэж байгаа чихрийн нишингийн түүхий эдийг ашигладаг шинэлэг технологи нь үйлдвэрлэлийн сүлжээний нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 14 хувиар бууруулах боломжтой юм.
Рой далай дамнан алс холоос аялан ирж экспогийн асар их нөлөө, ололт амжилтыг өөрийн биеэрээ мэдэрлээ. Тэрээр хэлэхдээ “Дэлхийн олон компани Хятадын өндөр чанартай хөгжлийн буухиа галт тэргээр зорчиж байгаа төдийгүй экспо улам сайжирна гэдэгт би итгэж байна” гэжээ.
Тэрээр мөн “Тус компанийн бүтээгдэхүүнүүд Хятадын зах зээлд анх орж ирсэн цөөхөн хэдэн бүтээгдэхүүнээс өнөөдөр олон арван бүтээгдэхүүн болон хөгжиж, Хятадын өргөн хэрэглээний зах зээлийн үр шимийг хүртэж байна. Энэ нь Хятад улс өндөр түвшний нээлттэй бодлого баримталж, бизнесийн орчныг тасралтгүй оновчтой болгосны үр дүнд бий болсон үнэ цэнтэй боломж юм” гэлээ.
Би дараа жил дахин үзэсгэлэнд оролцоно
Экспо бол дэлхийн өнцөг булан бүрээс өндөр чанартай бүтээгдэхүүнийг нэгтгэх томоохон платформ юм. Экспогоор дамжуулан Сирийн оливын тос Хятадад тодорхой нэр хүндтэй болсон юм. Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбайд Сирийн оливын тосны хувийн хувьцаат компанийн лангуу хариуцсан ажилтан Шян Чюхуа тус компани 2018 оны анхны экспод оролцон Хятадын зах зээлийг амжилттай нээж, Хятад руу стандартын 3 чингэлэг оливын тос экспортолж, удалгүй зарагдаж дууссан талаар танилцуулав.
Хятад улс хөгжиж буй бусад орнуудад эдийн засгаа хөгжүүлэхэд чин сэтгэлээсээ тусалдаг бөгөөд Хятадын олон улсын импортын экспо зохион байгуулсан нь тод жишээ юм.
Бетанжана хэлээхдээ “Олив нь Сирийн эдийн засгийн хамгийн чухал ургацын нэг. Энэ жил оливын үнэ өсөлттэй байгаа бөгөөд арвин ургац авах төлөвтэй байна. Оливын тос сайн борлогдвол бидний амьдрал сайжирна” гэлээ.
Шян Чюхуа хэлэхдээ “Би дараа жил дахин үзэсгэлэнд оролцоно. Компани лангууны талбайг өргөтгөж, Сирийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг олон нийтэд дэлгэн үзүүлж, зах зээлд илүү их боломж олгоно гэдэгт найдаж байна” гэв.
