solongonews
Коронавирусийн гарал үүслийг улстөржүүлэхийг эсэргүүцэж байна
2021-08-10 22:11
Шри Ланкийн Эрүүл мэндийн сайд Ванияраки 09-ний өдөр Коронавирусийн гарал үүслийг улстөржүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

   Тэрээр мөн өдөр БНХАУ-аас Шри Ланкад суугаа Элчин сайд Чи Жэньхүнтэй уулзаж, коронавирусийн гарал үүслийн асуудал нь шинжлэх ухааны асуудал, улстөржүүлэх нь асуудлыг шийдвэрлэх биш харин улс орнууд халдварыг даван туулахад саад болно гэж хоёр тал санал нэгтэй үзсэн байна.

Ванияраки:

- Цар тахал гарснаас хойш Хятадын тал Шри Ланкад үнэтэй эмчилгээний материал болон вакцины тусламж үзүүлсээр ирсэн юм. Шри Калкад вакцинжуулсан вакцины 80 орчим хувь нь Хятадын вакцин юм. Одоо яг дельта вирусийн хүнд сорилттой тулгарч байгаа болохоор Хятад улс цаашид тусламж үзүүлэхийг хүсэж байна гэж хэллээ.

Чи Жэньхүн:

- Хятадын ард түмэн халдвар тархаж буй эхэн үед Шри Ланка улсын олон салбарынхны Хятад улсад бүх хүчээрээ тусалж байсныг яасан ч мартахгүй. Хятадад үйлдвэрлэсэн вакцин Шри Ланкын вакцинжуулалтад чухал үүрэг гүйцэтгэж буйд баяртай байна. Хятад улс цаашид чадахын хэрээр Шри Ланкын талд вакцин болон шаардлагатай эмчилгээний төхөөрөмжөөр хангаж, халдварыг даван туулахад нь туслах болно гэж илэрхийллээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл