solongonews
“ШББХ-тай танилцах” Хятад, Монголын хүүхдийн зуслан
2016-06-20 16:22
Дэлгэр сайхан зун цаг наашилж, хүүхэд багачуудын хөгжөөнтэй инээд зун цагийг чимнэ.


Хүүхдүүдийн зуны амралтыг дурсамж дүүрэн, тухтай сайхан өнгөрүүлэх үүднээс Шинэ Барга баруун хошууны Ухуулах сурталчилгааны хэлтэс болон Монгол Улсын Дорнод аймагт суугаа сэтгүүлчдийн төлөөлөгчид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг зуслангийн үйл ажиллагааг энэ жил Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын УI-р сургуулийн захиргаатай хамтран 2016 оны 6 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Шинэ Барга баруун хошууны төв Алтан-Эмээлд зохион байгуулж, эхний ээлжийн хүүхдүүдээ хүлээн авлаа.


Зусланд Хятад улсын ШББХ-аас 10-16 насны 40 сурагч, Монгол Улсын Дорнод аймгаас 38 сурагч амарч, “Агаарын бохирдлын эсрэг, эрүүл мэндийн төлөө сэтгэл өөдрөг алхъя” аянд оролцож, зоог барин, хог хаягдлыг цэвэрлэж, гол горхио хамгаалах ажилд оролцсон байна. Мөн музей, бэлэг дурсгалын газруудтай танилцаж, дурсгалын зураг үлдээж, “Юүвбань” нэрэмжит ногоон байгалиа хамгаалах буухиа тэмцээнд оролцож, зуслангийн уран сайхны тоглолт сонирхуулж, сэтгэл нэгтэй урам зориг дүүрэн, баяр баясгалантай амарцгаалаа.

ШББХ-ны “Буяны үйлс “ холбооноос зуслангийн хүүхдүүдэд 10 хөл бөмбөг, 10 ширээний гэрэл бэлэглэлээ. Энэ нь хүүхдүүдэд нэг нэгэндээ туслах, хамтдаа урагшлах ухамсрыг суулгалаа. 


 Тус зуслангийн үйл ажиллагааг Шинэ Барга баруун хошууны Эмэгтэйчүүдийн холбоо, Байгаль орчны хамгаалалтын товчоо, Гадаад алба, Эвлэлийн үүр, Замын цагдаа, Дотоодыг хамгаалах товчоо, Нэгдүгээр бага сургууль зэрэг байгууллага нэгжүүд дэмжин дэмжин ажилласныг онцлон дурдууштай билээ. 


Хоёр улсын зуслангийн үйл ажиллагаа нь цар хүрээгээ тэлж, баялаг агуулгатай болж, жилээс жилд өнгө нэмсээр байна. ШББХ-ны Дорнод аймагт суугаа сэтгүүлчдийн төлөөлөгч Цэнгэл 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл