
С.Пинера:
- Чили улс нь Хятад, Чилийн харилцааг дээд хэмжээнд чухалчилж ирсэн бөгөөд дипломат харилцаа тогтоосон 50 шахам жилийн хугацаанд хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж ирсэн. Чили Хятад улстай хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Хятад улс Чили дэх хөрөнгө оруулалтаа өргөтгөж, 5G сүлжээний тендерийг багтаасан Чилийн эдийн засгийн бүтээн байгуулалтад Хятадын олон компани оролцохыг уриалж байна. Чили нь олон талт үзэл, чөлөөт худалдааг хэлбэрэлтгүй баримталж, янз бүрийн хэлбэрийн худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх бөгөөд Хятад, Америк яриа хэлэлцээр эдийн засаг, худалдааны маргаанаа шийднэ гэдэгт найдаж байна. Чили 11-р сард АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус уулзалтыг зохион байгуулахыг Хятад улс дэмжиж байгаад талархал илэрхийлж байна гэж хэллээ.

Ван И: - Энэ оны 04-р сард Ерөнхийлөгч С.Пинера Хятад улсад амжилттай айлчилж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтад оролцож, Хятад, Чилийн харилцаанд эрчимтэй дэмжлэг үзүүлсэн юм. Миний айлчлалын гол зорилго бол хоёр улсын төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, дараагийн шатан дахь хоёр орны дээд зиндааны харилцаанд улс төрийн бэлтгэл хийх явдал юм гэсэн байна.
07-р сарын 28-нд Ван И Чилийн гадаад харилцааны сайд Ривера хэлэлцээр хийсэн байна.
