solongonews
Бээжин, Тяньжинь, Хэбэй нутагт хилээр нэвтрэхийг шуурхай болгоно
2017-07-12 14:07
Төрийн зөвлөл саяхан ”Өөрчлөлтийг гүнзгийрүүлж Бээжин хотын үйлчилгээг өргөжүүлэхийг ахиулах нэгдсэн туршилтын ажлын төсөл” гаргаж, Бээжин, Тяньжинь, Хэбэй нутагт хилээр нэвтрэх шалгалтыг интеграцчилж, импортын бүтээгдэхүүний хэрэглэгчдэд хүрэх хугацааг цаашид богиносгохоор болжээ.



2015 оны 5-р сард, Төрийн зөвлөлөөс Бээжин хотноо үйлчилгээг өргөжүүлэх нэгдсэн туршиц ажлыг 3 жилийн хугацаатайгаар эхлүүлэхийг зөвшөөрөв. Саяхан гаргасан тушаалд энэ ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийг санал болгов. "Ажлын төсөл"-д: Бээжин, Тяньжинь, Хэбэй нутгийн гол гол үйлдвэрлэлийг хамтад нь нээлттэй болгоно. Тухайлбал энэ 3 нутгийн боомтын хүчин чадлыг нэгтгэж, Тяньжинь боомт, Бээжингийн Пин Гу боомтын хооронд шинэ хэлбэрийн боомтоор дамжих, боомтоор нэвтрэх арга хэлбэрийг хайж, хилээр нэвтрүүлэх үр ашгийг дээшлүүлэн, хилээр нэвтрүүлэх дэд бүтцээр холбохыг судална.

Энэ төслийг хэрэгжүүлснээр, нээлттэй байдлыг гүнзгийрүүлж, үйлчилгээг өргөжүүлэн Бээжингийн эдийн засгийн өсөлтийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл