solongonews
Унадаг дугуйн салбарын ашиг тус нэмэгдсээр байна
2023-03-01 11:38
Унадаг дугуйн салбарын ашиг тус нэмэгдсээр байна.

Хэдхэн хоногийн өмнө Хятадын унадаг дугуйн холбоо 2022 онд Хятадын унадаг дугуйн салбарын тогтоосон хэмжээнээс давсан аж ахуйн нэгжүүд 210 тэрбум юанийн орлого олж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хувиар нэмэгдэж, 10 тэрбум гаруй юань ашиг хүртэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 гаруй хувиар өссөн байж, аж үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөж үргэлжлэн сайжирна гэсэн мэдээ нийтэлжээ.

Хятадын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Гуо Вэньюй дотоод болон гадаадад тодорхойгүй хүчин зүйлсийн өмнө Хятадын унадаг дугуйн салбар дарамтыг даван туулж, өөрчлөлт шинэчлэлтийг хурдасгаж, өнгөрсөн жилийн үйлдвэрлэл, орлого зэрэг гол үзүүлэлтүүдийн гол төлөв цар тахлын өмнөх үеийнхтэй ижил болсон гэж сурвалжлагчдад мэдэгдэв.

Бүтээгдэхүүний бүтцийг үргэлжлүүлэн оновчтой болгосон. Бүрэн бус статистик мэдээллээр 2022 онд дунд болон өндөр зэрэглэлийн спорт унадаг дугуйн дотоодын борлуулалт өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар өсжээ. Үүний зэрэгцээ экспортын бүтээгдэхүүн тус бүрийн нэгжийн дундаж үнэ 89 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар өсөж, бүтээгдэхүүний нэмүү өртөг мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Хөнгөн, ухаалаг цахилгаан унадаг дугуйны үйлдвэрлэл мэдэгдэхүйц нэмэгдэж, ухаалаг функц бүхий цахилгаан унадаг дугуйг залуу хэрэглэгчид илүүд үздэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цахилгаан унадаг дугуйн дотоодын борлуулалтын өсөлт 20 хувиас давжээ.

Дижиталчлал, оюун ухаан урагшилсаар байна. Үйлдвэрлэлийн тал дээр гагнуурын робот, будагч робот, угсрах шугамын тэжээлийн роботууд илүү өргөн хүрээний хэрэглээтэй бөгөөд аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн 20 гаруй хувь нь үйлдвэрлэлийн шугамын автоматжуулалтыг сайжруулсан байна. Хэрэглэгчийн тал дээр бол том дата, эд зүйлсийн интернэт зэрэг технологийн хэрэглээ хурдацтай хөгжиж, хамтдаа эдлэх унадаг дугуй, төвлөрсөн цэнэглэх солих зэрэг шинэ бүтээгдэхүүн, загварууд гарч ирж байна.

Гуо Вэньюй хэлэхдээ "Хятад улс бол дэлхийн хамгийн том унадаг дугуй үйлдвэрлэгч мөртөө экспортлогч улс байж,  энэ салбарын олон улсын өрсөлдөх давуу талыг урт хугацаанд хуримтлуулж, аж үйлдвэрийн гинжин хэлхээний уян хатан чанар нь хүчтэй хэвээр байна гэж шинжилгээ хийж, унадаг дугуйн салбар зах зээл сэргэсний дараа ч энэ онд тогтвортой өсөлтөө хадгална" гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл