Энэ оны эхний таван сард Хятад улсын санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 287 тэрбум 600 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,3 хувиар өссөн байна.
Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шу Жюетин 23-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээртанилцуулахдаа:
- 2022 оны 01-р сараас 05-р сар хүртэлх хугацаанд Хятад улсын гадаад санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 287 тэрбум 600 сая юань болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 хувиар өссөн байна. Үүний дотор бөөний болон жижиглэн худалдааны салбарын хөрөнгө оруулалт 8.08 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 20.8 хувиарөсөж, барилгын салбар, шинжлэх ухааны судалгаа, техникийн үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт мөн өсөх хандлагатай байна. “Бүс ба зам”-ын дагуух орнуудад хийсэн санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 8.19 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувиар өсөн, мөн хугацаанд нийт хөрөнгө оруулалтын 18.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 пунктээр өссөн байна. 01-р сараас 05-р сар хүртэл гадаадын гэрээт төслийн бараа эргэлт 344 тэрбум 340 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.5 хувиар өсжээ. Шинээр байгуулсан гэрээний үнийн дүн 507.2 тэрбум юань болж, өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар буурав.“Бүс ба зам”-ын дагуух улс орнуудын гэрээт төслүүдийн эргэлт 28.55 тэрбум ам.долларт, шинээр байгуулсан гэрээний үнийн дүн 38 тэрбум ам.доллар болсон нь нийт төслийн 53.4 хувь ба 48.2 хувийг эзэлж байна.
