solongonews
​ “Хятад ба Арабын орнуудын улс төрийн намын II уулзалт”болов
2018-11-23 17:16
​ “Хятад ба Арабын орнуудын улс төрийн намын II уулзалт”болов


22-нд, Ханжөү хотноо ХКН-ын Төв хорооны гадаадтай харилцах хэлтсийн зохион байгуулсан “Хятад ба Арабын орнуудын улс төрийн намын II уулзалт” боллоо. Тус уулзалт хамтдаа улам сайхан ертөнцийг байгуулья” уриан дор болсон юм. Уулзалтаар баталсан “Хятад ба Арабын орнуудын улс төрийн намын 2018 оны Ханжөүгийн уулзалтын тунхаг”-т: Улс төрийн нам бол олон орны бодлогын эх үүсвэр бөгөөд ард түмний үзэл санааны төлөөлөл, удирдан дагуулагч юм. Хятад Араб адил талаа нөөцөлж, ялгаатай талаа хойш тавьж, харилцан хүндэтгэж, харилцан суралцах шинэ хэлбэрийн Хятад, Арабын улс төрийн намын харилцаа тогтооход бэлэн байна гэжээ.
Арабын 17 орны 60 гаруй улс төрийн намын удирдагч, мөн ХКН-ын Төв хорооны Намын түүх, бичиг дурсгалын судалгааны хүрээлэн, ГХЯ, Худалдааны яам зэрэг төв хорооны холбогдох байгууллагын 200 гаруй төлөөлөгч энэ удаагийн уулзалтад оролцжээ.
Мөн өдөр, уулзалтад оролцсон гадаад дотоодын төлөөлөгчид “өөрчлөлт нээлт, замын сонголт ба үзэл баримтлалаа солилцох”, Нэг бүс нэг зам зэрэг сэдвээр харилцан санал бодлоо солилцсон байна.
 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл